ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ОУ-ын нээлттэй засгийн түншлэлийн төлөөлөгчидтэй уулзлаа

2018 оны 03 сарын 21
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олон Улсын Нээлттэй Засгийн түншлэлийн Иргэний нийгмийн асуудал хариуцсан захирал Паул Массен болон НЗТ-ийн Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан зохицуулагч Шреяа Басу нарыг хүлээн авч уулзлаа. Нээлттэй засгийн түншлэлийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны мэргэжилтнүүд энэ сарын 19-23-нд Монгол Улсад ажиллаж байна. 
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр Монгол Улс дахь авлигын эсрэг үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, олборлох салбарын ил тод байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, туршлага, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгуулсан талаар мэдээлэл өгсөн юм. 
Засгийн газар сахилга, дэг журмыг сайжруулан, хүнд суртал, авлигаас ангид байж, иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, хууль дээдлэхийг төрийн байгууллагын бүх шатанд шаардаж ажиллаж байгааг сайд Г.Занданшатар тэмдэглэв.
Нээлттэй Засгийн Түншлэлийн гишүүн орон болсноор төрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй болоxын зэрэгцээ, авилгатай тэмцэх томооxон ажлууд хэрэгжиж эхлэх боломжтойг  дэд хорооны мэргэжилтнүүд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top