“Charlie Hebdo” сэтгүүл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг шоглов

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

  Францын шог сэтгүүл “Charlie Hebdo” шинэ дугаартаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хошин зураг нийтэлжээ. Сонгуульд иргэдийн 76.65 хувийн саналаар ялалт байгуулсан Владимир Путин болон 1.66 хувийн саналтай Ксения Собчак нарыг шог зурагтаа оруулсан байна.

Зурагт Владимир Путин гартаа хүүхэлдэй барьж, тэр нь “Намайг Ксения Собчак гэдэг. Би Путиний эсрэг нэр дэвшигч” гэж хэлж байгаагаар дүрсэлжээ. Путиний ард гарыг нь хүлж, нүдийг нь боосон эрэгтэй байх аж. Тэрбээр “Би Алексей Навальный. Цорын ганц ардчилагч. Надад битгий санал өг” гэж хэлж буйгаар зуржээ.

Алексей Навальный өөрийн талынхандаа хандан Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг уриалж байсан билээ. Шүүгдэж байснаас нь болж Сонгуулийн төв хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанд Навальный ихэд бухимдсан аж. Ерөнхийлөгчийн сонгууль болсон өдөр тэрбээр Ксения Собчакийг “Путиний хэрэгсэл” гэж хэлж байжээ.

Ксения Собчак

Алексей Навальный

Владимир Путин

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top