Танхай этгээдээс зугтаж зургаан давхраас үсэрсэн бүсгүйг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

Дубайд зургаан давхраас үсэрснийхээ дараа амьд үлдсэн Оросын иргэнийг баривчилсан талаар “Вести Иркутск” суваг мэдээлжээ. 22 настай модель бүсгүй танхай, сэтгэцийн өвчтэй этгээдээс зугтаж зургаан давхраас үсэрсэн байна.

Моделийг эмнэлгийн орноос шууд цагдаагийн газарт аваачсан гэнэ. Зургаан давхраас үсэрсэн тэрбээр нугасандаа гэмтэл авч, хоёр удаа мэс засалд оржээ. Дубайн цагдаагийн газар бүсгүйн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Эмч нар түүнийг эргэн хөл дээрээ босно, хүнд гэмтэл аваагүй гэж хэлжээ.

Болсон хэрэг явдалтай холбоотойгоор Дубай дахь Оросын Ерөнхий консулын газраас мэдээлэл авах гэсэн боловч өгөөгүй талаар “Вести Иркутск” телевиз мэдээлсэн байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top