Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монголд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдав

2018 оны 03 сарын 22

Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурлаас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг дэлхийн 187 орон санал нэгтэй баталсан билээ.

Тэгвэл ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний эхний хоёр жилийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, Сендайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгон гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргах юм.

Үүнтэй холбогдуулан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг боловсруулан Засгийн газрын 355 дугаар тогтоолоор  баталсан.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тушаалаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хариуцагч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудад даалгалаа гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
luche(64.119.24.205) 2018 оны 03 сарын 22

GOL N TEHNIK HEREGSEL HUN N CHADVARLAG

0  |  0
Top