Ц.Монгол: Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

 Одоогоос есөн жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сард Монгол Улсын Засгийн газар, “Рио-Тинто” компанитай хамтарч, Оюутолгойн гэрээг эхлүүлсэн түүхтэй. Энэ гэрээг гардан хийсэн хүн бол тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт. Тэгвэл түүнийг энэхүү гэрээг хийхдээ “Рио-Тинто” компаниас хахууль авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл түгэж, уг хэргийг Щвейцарийн шүүх, прокурорын газраас шалгаж байгаа талаар гадны хэвлэлүүд бичиж эхлээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ хэрэг дээрх зарим нэгэн эрх зүйн асуудлыг тодруулах зорилгоор “Өмгөөллийн Монголын хуулийн корпораци” ХХК-ийн ерөнхий захирал, өмгөөлөгч  Ц.Монголоос дараах асуултад хариулт авлаа.

-Сангийн сайд асан С.Баярцогтын Щвейцарь дахь дансыг тус улсын Дээд шүүхээс царцаасан. Мөн Щвейцарийн прокурорын газраас С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Монгол Улсын иргэний дансанд тухайн улсын хуулийн байгууллагаас шууд халдаж, нөлөөлөх хууль эрх зүйн үндэс бий юу?

-Гэмт хэргийн шинжтэй, хууль бус орлого байж болзошгүй банкин дахь хэний ч  мөнгийг тухайн улсын хууль хяналтын байгууллагаас царцаах боломж бол байгаа. Данс царцаана гэдэг бол тухайн дансны зарцуулалтыг зогсооно гэсэн үг л дээ.

-Хэрвээ Щвейцарийн  Дээд шүүхээс манай улсын иргэн С.Баярцогтын гэм буруутай үйлдлийг нь тогтоолоо. Тухайн дансан дахь мөнгө хууль бусаар орж ирсэн, хахуулийн төлбөр гэдгийг нь нотолсон тохиолдолд яах вэ. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг яллах эрх, үүрэг аль улсад шилжих вэ. Монгол Улс уу, Щвейцарь уу?

- Хаана ч яллаж болно. Швейцарийн Шүүхийн шийдвэр нь манай улсад шалгах хэрэгт чухал нотлох баримт болно. Олон улсын хэмжээнд Интерпол гэж байгууллага байдаг. Энэ байгууллага бол ганцхан эрэн сурвалжилдаг газар биш шүү дээ.  Гэмт хэрэгтнүүдтэй холбоотой мэдээллийг хадгалдаг их өргөн хүрээтэй ажилладаг. Энэ байгууллагаар дамжуулан манай хуулийн байгууллага нотлох баримт, мэдээлэл олж авах бүрэн боломжтой. Монгол Улсад гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн дагуу шийтгэдэг шүү дээ.Үүнтэй нэгэн адил.

Энэ хүрээнд  оффшор бүсэд хууль бусаар олсон мөнгийг хадгалуулсан этгээдүүдийг шалгаж, Монгол Улсад асар их хэмжээний хохирол учруулж байгаа гэмт этгээдүүдийг олж тогтоох ёстой. Энийг Монголын прокурор, цагдаа, хуулийн байгууллага  шалгах тогтоох бүрэн боломжтой.  Эрүүгийн хэрэг үүсгээд шалгах хэрэгтэй. Жишээ нь, энэ Оюутолгойн гэрээг хийх үед оролцсон албан тушаалтнууд бүгдийг нь  Монгол Улсаас гарч явахыг нь түр хугацаагаар хязгаарлаад,  эд хөрөнгийг нь битүүмжлээд шалгаад гэм буруутай эсэхийг нь тогтоож, гэм буруугүйгийнх нь нэр төрийг сэргээх шаардлагатай. Аливаа улс  ийм зүйлийг шалгадаг, хоёр хөрш энэ талаар асар их үр дүнд хүрсэн. Харин Монгол Улсад болохоор тогтолцооны гажуудал байгаа учраас   хуулийн байгууллага нь эрх бүхий этгээдүүдийг шалгахад ихээхэн бэрхшээлтэй тулж байх шиг байна. Гол нь удирдлагын төвшинд улс төржсөн, улс төрөөс хараат болоод байгаа.

-АТГ-аас С.Баярцогтыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гагцхүү хэргийг хэрхэн шийдвэрлэх нь л сонин?

- Тийм. Гэхдээ АТГ-аас шалгаж байгаа бол шалгасан шиг л шалгах хэрэгтэй. Энэ байгууллага ийм хэргийг шалгах  бүрэн эрхтэй. Олон улсын байгууллага интерполоос авах мэдээллээ аваад,  Щвейцарийн хууль хүчний байгууллагаас шаардлагатай мэдээллээ авах гэдэг ч юмуу, бүх л талын эх сурвалжаас  энэ хэргийг тодруулж, үнэн мөнийг нь тогтоох ёстой. Ингэж чадвал Оюутолгойн гэрээний ард нуугдсан маш том хахуулийн хэрэг илчлэгдэнэ. Нэгэнт хахуулиар хийгдсэн нь тогтоогдвол энэ гэрээ хууль бус гэрээ болж хувирна. Тэгэхээр энэ хууль бус гэрээний улмаас Монгол Улсад учирсан хохирлыг тогтоож, буруутай этгээдүүдээр хохирлыг нь барагдуулах ёстой. Цаашлаад Оюутолгойн гэрээг хүчингүй болгох, эргэж харах, гэрээг тэгш эрхийн үндсэн дээр өөрчлөх эрхзүйн орчин бүрдэх болно.   Энэ бол Монгол Улсын  эрх ашгийн асуудал, Монголын ард түмний хувь заяаны асуудал.Өртэй Монгол Улс, Монгол хүн бүр өргүй болохын эхлэл болно.

-Хэрвээ С.Баярцогт Оюутолгойн гэрээг хийхдээ “Рио-Тинто”-гоос  хахууль авсан нь тогтоогдвол түүнд хуулийн ямар зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах үндэстэй вэ?

-Баярцогт ганцаараа энэ гэрээг хийгээгүй. Олон хүн оролцсон. Иймд тэд илчлэгдсэн тохиолдолд хээл хахууль авсан, үндэсгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хорлох үйл ажиллагаа явуулсан зэрэг  үндэслэлээр яллагдах боломжтой

-С.Баярцогтод холбогдох энэ хэргийг Щвейцарийн талаас бараг тогтоочихлоо. Гэхдээ Монголын хууль хүчний байгууллага хэргийн үнэн мөнийг тогтоож, шийдэж чадах болов уу?

-Хүсвэл л чадна. Оюу толгойн гэрээг хээл хахууль өгч авах замаар улс, эх орны ашиг сонирхлыг хохироож хийсэн болох нь уг гэрээний агуулга, хэрэгжиж байгаа байдал, Монголын тал үүнээс болж өрөнд орж, гэрээгээ хянаж чадахгүй байгаа зэрэг олон арван баримтаар нотлогдож байгаа юм.Тэгэхээр энэ гэмт хэргийн үнэн мөнийг манай хуулийн байгууллага тогтоох, мөн  Дубайн гэрээг ч хамтад нь шалгах учиртай

-Хуульч хүний хувьд Оюутолгойн гэрээний асуудлыг хөндлөнгөөс хараад  та  ямар дүгнэлт өгөх вэ?

Энэ гэрээ хууль бус болохыг тухайн үед бид шүүмжилж, тэмцэж ирсэн. Хамгийн сүүлд дэлгэгдсэн зарим  жишээ авч тайлбарлаж өгье.

Оюутолгойн талаар УИХ ч шийдвэр гаргаж чадахгүй болсон. Зэсийн баяжмалын борлуулалтын мөнгийг Монгол Улсад оруулаад гаргах тухай шийдвэр гаргаад, үүнийгээ цуцалсан. Яагаад? Нөгөө хахууль авсан , анх гэрээ хийсэн албан тушаалтнууд нөлөөлөөд байгаа юм уу эсвэл? Ямар учир байна вэ? Зэсийн баяжмалыг дагаад алт гэх мэт маш олон төрлийн баялаг ямар ч хяналтгүйгээр гарч байна. Оюу толгойгоос гурван жилийн өмнө 17 тэрбум орчим төгрөгийн бусад ашигт малтмалыг хууль бусаар хилээр гаргасныг цагдаагийн байгууллага шалгаж байхад дээрээс үүрэг өгч зогсоосон гэж яригддаг. Нөхдөө энэ үнэн бол ер нь юу болж байна вэ?  Хэдэн жилийн өмнө С.Баярцогтын оффшор данс илрээд “Рио-Тинто”-гоос хахууль авсан байсан тухай мэдээлэл гарч л байсан. Гэвч манай хууль хяналтын байгууллага үүнийг эцэслэн шалгасан удаагүй. Энэ удаад ч гэсэн нэг хэсэгтээ шуураад л намжихыг үгүйсгэх аргагүй.

-Тэгэхээр энэ хэргийг Монголын хууль хүчний байгууллагаас шалгах сонирхол байхгүй гэж ойлгож болох уу?

-Үнэхээр эргэлзээтэй байна. Манай хуулийн байгууллага зүгээр нэг иргэнийг бол шууд хорьдог, цагддаг. Эсрэгээрээ эрх бүхий албан тушаалтан, энэ олигархиудтай холбоотой асуудлыг нэг иргэнийг шалгадаг хэмжээний түвшинд шалгаж чадахгүй байгаа. Одоо бол гадаадаас нэг мэдээлэл ороод ирэхээр л шуураад байна л даа. АТГ-аас ч гэсэн шалгаж байна гээд л мэдээлэл гаргаж байна. Үр дүн гараасай билээ. Үнэн хэрэгтээ өдийд энэ хэргийг Монголын хууль хяналтын байгууллага шалгаад аль хэдийнэ шийдчихсэн байх ёстой байхгүй юу. Гэвч тэгээгүй өнөөдрийг хүрсэн. Би энд нэг л дүгнэлтийг хэлнэ. Үндсэн хуулинд хоёр парламенттай байх заалт оруулж хяналтын тогтолцоог бүрдүүлж,  хуулийн байгууллагын тогтолцоог хараат бус байх нөхцөлийг хуульчилж өгөх шаардлагатай. Тэр цагт л иймэрхүү ноцтой хэргүүд үнэн зөв шийдэгдэнэ. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос ихийг хүлээж байгаа. Харамсалтай нь горьдлого багассаар л...Дайчин байгаач гэж л хүсмээр байна.

-Оюутолгойн гэрээ зэрэг улс орны ирээдүй, эдийн засагтай холбоотой энэ томоохон гэрээнүүд хууль бус хийгдсэн эсэхийг Монгол төрийн нэрийн өмнөөс, Монголын ард түмний эрх ашгийн өмнөөс шалгаж, үнэн мөнийг тогтоож ажиллах үүрэгтэй  газар нь хууль хүчний байгууллага биз дээ. Гэвч өнөөдөр тэд үүргээ үнэнч шударгаар биелүүлж чадахгүй байх шиг?

-Тийм л дээ. Гэвч манай хууль хүчний байгууллагуудад УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хянах боломж, эрх зүйн баталгаа хомс байна. Прокурорын ерөнхий хяналт байхгүй болсон тул Төрийн нэрийн өмнөөс хийгдэж байгаа томоохон гэрээ хэлцлүүдийг хянах боломжгүй, Төрийг, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн эрх мэдэл нь хомс байна. Яагаад ийм дүгнэлт хийж байна вэ гэхээр манай нутаг дэвсгэрээс гадны зарим зальтай этгээдүүд асар их хэмжээний баялгийг хууль бусаар цөлмөж байна. Жишээлбэл: Дундговь аймгийн Өлзийт сумын нутгаас олон тэрбумийн жонш хууль бусаар олборлосон, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсан байхад өмгөөлөгч би гурван жил хөөцөлдөж байж арай гэж шийдвэрлүүлэх шатандаа явж байна.Энд төрийн хяналт гэж алга. Монголд гурван компани цианитаар алт угааж байгаа, цианитийн зөвшөөрлийг байгаль орчны яам өгдөг, үүнийг ард түмнээсээ нуудаг. Ноён уулын төлөө ард түмний төлөөлөл тэмцэж байна.Төрийнхөн гадныханд үйлчилж байна. Энэ тэгээд ариун явдал мөн үү.Төрийг ард түмэн байгуулж, эрх ашгаа хамгаалуулдаг бус уу?

-Эрдэнэтийн батлан даалт хууль ёсны байсан уу?

-Төр эрхээ хамгаалж чадахгүй байгаа гэдэг дээр би нэг юм хэлье. Жишээ нь Жастын Батхүү гэж хүнд Эрдэнэт үйлдвэр батлан даалт гаргаж өгсөн, үндсэндээ Стандарт банкны зээлэнд барьцаалагдсан. Энд төрөөс ямар ч хяналт тавьж чадаагүй. Гэтэл энэ хэргийг гурав, дөрвөн жилийн өмнө шийдээд , хариуцлага хүлээлгээд, Монголын шүүх шийдвэр гаргаад Олон улсын Арбитрт өгчихсөн байсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүй байх байсан.

Тэгэхээр энэ дээр нэг дүгнэлт урган гарч ирнэ. Төрийг төлөөлж, төрийн эрх ашгийг хамгаалах Төрийн өмчийн хороо, прокурорын байгууллага, Засгийн газар уялдаа холбоо байхгүй байна. Үүнээс болж хэсэг бүлэг хүмүүс энэ мөнгийг зөвхөн Эрдэнэтээс гаргуулах шийдвэрийг гаргуулж чадаж байгаа байхгүй юу. Энэ хэрэг дээрх Арбитрын шийдвэрийг уншиж байхад айхтар хариуцлагагүй үйлдэл гаргасан байна лээ. Хоёр гурван жилийн өмнө энэ хэргийг 70 сая ам.долларын хүрээнд шийдчих боломж байсан бололтой. Батхүүгээс ч болов гаргуулаад шийдэгдчих ёстой байсан. Гэтэл өнөөдөр 110 сая ам.доллар болж өссөн. Яагаад ийм олон сая доллар нэмэгдчихвээ гэхээр  Монголыг төлөөлж байсан хүмүүс, хөлсөлсөн хуулийн фирмийн хариуцлагагүйгээс болж асуудал сунжраад ийм байдалд хүрчихсэн байх жишээтэй. Гэвч өнөөдөр тэдэнд ямар ч хариуцлага тооцохгүй байна. Хууль улам бүр хэсэг бүлгийн эрх ашигт нийцэж гарах боллоо. Эрүүгийн хуулийг авлигачдад ашигтайгаар, өөрсдийнх нь зарим нэгэнд зориулж баталсан гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй байх аа

-УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж хууль баталдаг гэлээ. Үүнийгээ жишээн дээр тайлбарлахгүй юу?

- 2015 онд Эрүүгийн хууль гаргасан. Энэ хуулийг гаргахдаа УИХ-д байгаа гэмт этгээдүүд, гэмт бүлгийн авлигачид өөрсдөдөө тааруулж Эрүүгийн хуулийг шинэчилж баталсан гэж үзэхээр болсон байна.  Жишээ нь, хуучин Эрүүгийн хуулийн 148.4 дэхь хэсэг дэхь залилангийн хүнд гэмт хэрэг 10-15 жилийн ялтай,  хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жил байсан. Гэтэл энэ мэт хүнд хэргийн зүйл анги одоогийн Эрүүгийн хуулиар 2-8 жилийн ялтай, хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил болж багассан байгаа юм. Таван жил гэдэг бол УИХ-ын гишүүнээр сонгогдоод бүрэн эрхийнх нь хугацааны үед л хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусах шатандаа орж байгаа юм. Энэ бол аймшигтай. Эрүүгийн хуулийг ингэж завхруулсан. УИХ-ын гишүүд чинь өөрсдөдөө тааруулж хуулиа батлаад л явж байна. Энэ мэт яриад байвал маш том гажуудал Монголын улс төр, хуулийн байгууллагын тогтолцоонд буй болсон шүү дээ...Хуулийн байгууллагууд ийм муу хуулийн уршгаар сайн ажиллах нөхцөлгүй болоод байгааг ч хэлэх нь зүйтэй байх. Сайн хуультай бол сайн ажиллах гол баталгаа нь болдог ...

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

С.Өлзийбаяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар(109.37.133.144) 2021 оны 02 сарын 10

Дураараа хуцах юм даа

0  |  0
Нэргүй(202.21.107.9) 2021 оны 02 сарын 09

Шаадаг гар бэ хэзээ биелэгдэх юм бол

0  |  0
Зочин(202.126.89.94) 2021 оны 02 сарын 08

Өөрөө улаандаа гарчихсан луйварчин даа

0  |  0
Зочин(202.9.47.43) 2021 оны 02 сарын 08

Манай өмнөх УИХ д Рио Тинто гийн бужны ноход гадныханы хуулийг батлаад эрх ашгийг нь дэмжээд авилгажсан түшмндээр дүүрсэн өайсан нь илчлэдэж байгаа. Иймээс үе үеийн тх хуралд сууж байсан засаг удирдаж баысан сайдаас нь эхлээд үндэслэлгүй өаяжсан бол хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорьдог болгох хуулийг батлах,мөн эх лрноосоо урвасан хужлийн зүйл захлтыг нэмж оруулах ёстой.Урьд нь батласан хуулиар офшор бүсийн орнуудын тоог зориуд дарж оруулсан гэж ярьж бичиж байсныг шалгаад ахин нэмж өөрчлөлт оруулах ёстой.

0  |  0
(66.181.161.84) 2021 оны 02 сарын 07

зөв яриад бурууг хийдэг хүмүүс шү дэ хэндэн итгэх вэ

0  |  0
Зочин(217.149.161.239) 2021 оны 02 сарын 09

Энэ хулгайчдын хулгайлсан мөнгийг улсын орлого болго бүгдийн цаацаар ав Шинэ гэрээг яаралтай дахин хий

3  |  0
Р.Ганхуяг(112.72.14.241) 2021 оны 02 сарын 07

Яг зөв шийдэл байна.

1  |  0
Irged unen shudarga (27.123.214.114) 2018 оны 04 сарын 13

Ard irged unen shudarga yos niigemd aldahdsan, uls turiin undur alban tushaald uvsigui hulgai nuurleseng taslan zogsoohiig anhaaraltai ajiglaj bn, Shiitgel bol mash tom hariutslagiig darkhlaagui bolson uls turd avchirna, luivarchdiig olnii umnu des daraagaar nasaar n horih yal ugch giandand horih hergtei, urshuul uzuulehgui

0  |  0
Зочин(112.72.14.112) 2021 оны 02 сарын 07

Манай хууль хүчний байгууллагууд Оюутолгойн гэрээний талаар эх оронч сэтгэлээр хандаж, үүнд оролцсон бүх луйварчдыг илрүүлж, гэрээг дахин шинээр эхлүүлэх гарцыг гаргаасай гэж чин сэтгээсээ хүсэж байна

2  |  0
Zochin (43.242.243.200) 2018 оны 03 сарын 25

Hol ochij huts zob omgoolj unen moniig olchihood huts hun hohiroohoo bolu

0  |  0
Hurts(172.56.42.135) 2018 оны 03 сарын 25

Bayartsogt bol zolios tsaana tuhain ueiin erunhii said manangiin darga nar geed buhel buten suljee bii. Gants baagiigiin hiideg ajil bish.

0  |  0
jon(103.212.118.180) 2018 оны 03 сарын 24

SAIHANBILEGIIG BURUUTGAAD BUSDIIN BURUUTGAHGUI ONGOROHVII

0  |  0
Оюунсүх(139.5.218.33) 2021 оны 02 сарын 08

ОТ- н гэрээг анх хийсэн, үргэлжлүүлсэн, дэмжсэн, гар өргөсөн, хэвлэл мэдээллээр магтан дуулсан бүх хзмүүст эрүү үүсгэн шалгах нь зөв. Бид дотооддоо авилгачиддаа арга хэмжээ аваад эхэлбэл. РИО ТИНТО- гийн үндсэн хувьцаа нь бүртгэлтэй англи , Канад, Австралийн хуулийн байгууллагууд юу хийхээ мэдэх байлгүй дээ.

0  |  1
zz(66.181.161.82) 2018 оны 03 сарын 23

Ан нам ялахдаа ард иргэддээ өгах гэж авсан 1сая төгрөг юм бишүү.шуналтай баярцг өөрийн дан сандаа мартав

0  |  0
Зочин(64.119.21.59) 2018 оны 03 сарын 23

Бүгдийн баривал Монгол улс даргагүй улс болно .

0  |  0
иргэн(122.201.24.137) 2021 оны 02 сарын 08

оюу толгойн гэрээг цуцалж чадкуу бол Монгол улс юу ч биш.Монгол хүн хэн ч биш

1  |  0
зочин(66.181.161.60) 2021 оны 02 сарын 10

Монголоо гуай больж үз шударга өмгөөлөгч болох гээд л УИ гишүүн болох гээд л хүмүүсийн толгой угааж л байсан биздээ дараа нь гадныхантай нийлээд л одоо чгэсэн хүмүүсийг хэлмэгдүүлээд л явж байна шүү дээ

1  |  0
Зочин(103.212.116.157) 2021 оны 02 сарын 08

МОНГОЛОО гэсэн зүрх сэтгэлтэй ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ болсны ачаар ноцтой хэргүүдийн сэжим илэрч байгаа ч МАН ынхан шуурхай шийдэж чалахгүй .бараг хамгаалах талдаа л байна.УИХ.ЗГ ажлаа хийж ард түмнээ.эх орноо бодооч ээ.

1  |  0
Иргэн(202.9.40.107) 2018 оны 03 сарын 22

Үндсэн хуулинд иймэрхүү байдлаас гарч болох гарц байгаа болов уу? Төрийн эрхийг барих дээд байгууллага болох УИХ л лав шийдэж чадахгүй бололтой!!!

0  |  0
Xxxx(150.129.141.134) 2018 оны 03 сарын 22

Unen. Huuli hyanaltiin Baiguullaga haraat bolson Bna, shudraga ajillaj bgaa negniig zailuuldag, shahaj havchdag yum shig bgaan.nuhduudiin zasvar tushaalaar l ajil tavj baigaa gesen ug ldee. Iim ayultai zavhral huivaldaaniig tas zogsooj undseneer ni ustgah l gants zam bnaaa.

0  |  0
Zochin(27.123.212.141) 2018 оны 03 сарын 22

Еренхийлегч нь ажиллаад асуудлуудыг эхнээс нь гаргаж ирээд байгаа юм бишvv.

0  |  0
Зочин(202.21.106.133) 2018 оны 03 сарын 22

Энэ завхралыг засах боломж байхгүй ээ.Учир нь мафи хүчтэй байна.

0  |  0
Zochin(64.119.26.61) 2018 оны 03 сарын 22

Энэ гэрээ дордвол хэнээс хариуцлага тооцох нь тодорхой байсан дээр. Худлаа л би хуульч би байсан бол гэсэн улсууд их гарч ирэх юм. Тодорхой заалттай тодорхой саналтай байж ийм юм яримаар юм. Ингэж ярьж байгаа улсууд бол ч өөрсдөө амьдралаа аваад явчихна. Итгэл найдвараар итгэж байгаа хүмүүс л татвар тасарч цалин мөнгөгүй болвол хэн рүү дайрах уу

0  |  0
Монгол эр(66.181.160.69) 2018 оны 03 сарын 22

Болдог бол Хятадын шүүхээр шүүлгэчих юмсан. Манай 76 алуулахаа, идэхээ мэдээд цаазын хуулийг хүчингүй болгочихсон.

0  |  0
nn(202.9.40.154) 2018 оны 03 сарын 22

nam ghgvi bvgdiig shalgah heregteii

0  |  0
монголмаа.(202.9.47.177) 2018 оны 03 сарын 22

Монгол хуульчаа танд нэг хүсэлт баина. с.баяр риотинтогоос урьдчилгаа авч иргэн бүрт 1,5 сая төгрөг тарааж өгч болон гэсэнхууль бус тохиролцоо, тооцоо хийж үүнийгээ сонгууль явагдахаас хэдхэн өдрийн өмнө зарласан. зарлахдаа бид ялбал иргэдэд 1,5 сая төгрөг бэлэн өгнө гэсэн.тухайн мөнгийг ,эх үүсвэрийг бид ингэж босгохоор тооцоолж ийм тийм албан ёсны гэрээ ,тохиролцоо ямар нэг гадаад дотоодын төрийн ,төсвийн болон хувийн хэвшлийн этгээдтэй хийлээ гэж огт зарлаагүй. албан ёсоор эх үүсвэрийг зарлаагүй. энд их олон хуулийн зөрчил ,төрийн эрхийг хууль бусаар авсан асуудал баина. нэхэмжлээч.

0  |  0
Сар(64.119.24.251) 2018 оны 03 сарын 22

Дэмжиж байна хуулийнхан одоо л шударга ажиллах хэрэгтэй ард тумэн хулээж байна

0  |  0
х(122.201.24.24) 2018 оны 03 сарын 22

Одоо Дубайн гэрээгээр монголчуудыг хэдэн зуун тэрбум долларын алдагдалд оруулсан Сайханбилэг, Бямбасайхан нарыг яаралтай барих хэрэгтэй.

0  |  0
Зочин(103.229.121.141) 2018 оны 03 сарын 22

Бүгд л хоорондоо хэлхээтэй хувааж идээд байгаа шүү дээ!

0  |  0
zochin(122.201.22.245) 2018 оны 03 сарын 22

Melhii.shig.ajilladag.uls.turchdiig.hamgaaldag.ATGt.shinechlel.hiigeech.Shuugch.prokuror.naryg./shudarga.humuuseer.yaraltai.solioch.

0  |  0
zochin(202.179.27.40) 2018 оны 03 сарын 22

gereeg olon chun chamtarch chiisen ,bugdiin tolgoi daraalan ilruulj eruu uusge

0  |  0
zochin(122.201.22.245) 2018 оны 03 сарын 22

yana.daa.ene.hulgaichdyg..Erunhiilugchee.hurdan.shuurhai.zorigtoi.ajillaach.Ajlaa.hiij.chadahgui.bgaa.ATG.prokuror.shuugchded.hatuu.arga.hemjee.avaach.Putin.CI.Jimpin.nar.shig.ajillaach

0  |  0
zochin (122.201.22.218) 2018 оны 03 сарын 22

bvgdiig barij horiod shalgah heregtei shvvhiihen yalzarsan awilgachid tegej chadahgvi l de uursduu adilhan idej uudag neg myy yadarsan irgeni hergiig nohoinoos door vzej haritsdag um chini

0  |  0
Top