МУ-ын анхны сум дундын малын эрүүл мэндийн төвийг Өмнөговь аймагт байгуулав

2018 оны 03 сарын 22

Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал нь малын гоц халдварт өвчин юм. Мал сүргийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг чанаржуулах, олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлдэг.

“Оюу толгой” ХХК-ын хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 100 хувийн санхүүжилтээр /1,4 тэрбум төгрөг/ лаборатори бүхий сум дундын малын эрүүл мэндийн төвийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан ашиглалтад орууллаа.

Энэхүү лабораторид түшиглэн зүүн бүсийн сумдын малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг уул уурхай, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори нь малын өвчин, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх хүчин чадалтайн дээр зүүн бүсийн сумдын 772.0 мянган толгой малын эрүүл мэнд, 20 гаруй мянган иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, цаашлаад 1800 гаруй малчин өрхийн орлого нэмэгдэх, Өмнөговь аймгийн эдийн засгийн үзүүлэлтэд томоохон өөрчлөлт орох нөхцөл бүрдэж байгаа ажээ.

 
 

Д.Уянга-Ундрал

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dgd(103.57.95.140) 2018 оны 04 сарын 03

ovchtei malaa tuugaad achaad ene sumand ochino gesen ug

0  |  0
Top