С.Баярцогт өөртөө 10 сая доллар зээлсэн бизнесмэнээ хэлэх үү, хуулийнхан нэрлэх үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

Зиндаа.мн сайт "Дуулиан" булангийнхаа энэ удаагийн дугаараар Оюутолгойн гэрээг байгуулахдаа "Рио-Тинто" компаниас авлига авсан байж болзошгүй гэгдсэн Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой шуугианы эргэн тойронд өрнөсөн үйл явцаас хүргэж байна.

Монгол сайдын авлигын тухай  “Ройтерс” мэдээлсэн нь

 Олон улсад нэр хүндтэй “Ройтерс” агентлагийн мэдээлэл Монголчуудыг шоконд оруулах дөхөв. Энэ нь Монголын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын дансанд 10 сая америк доллар байгаа тухай мэдээлэл юм.  “Ройтерс” Швейцарийн дээд шүүх “Рио-Тинто” корпорацид Оюутолгойн гэрээг байгуулахад ажилласан Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний данснуудын үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай мэдээлж байна.


Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон гэнэ. Ройтерс агентлагийн мэдээлснээр Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын экс гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Прокурорын дүгнэлтээр С.Баярцогт Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон 2008 оны есдүгээр сард Швейцарийн банкин дахь дээрх дансаар дамжуулан 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан байна.

Оюутолгойн гэрээ байгуулсан тухай зурвасхан дурсахад:

С.Баярцогтын дансанд 8.2 сая евро шилжсэнээс хойш жилийн дараа буюу 2009 оны аравдугаар сарын  6-ны өдөр Оюутолгойн гэрээг байгуулсан юм. Яг нэг жил хоёр хоногийн дараа.  Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор түүнийг төлөөлж Монгол
Улсын Сангийн сайд С.Баярцогт,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, , Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК
Айвенхоу Майнз Лимитед ,Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед
хооронд байгуулсан гэрээнд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурав. 

Мөн урьдчилгаа 100 сая америк долларыг “Рио-Тинто”-гоос манай Засгийн газарт шилжүүлсэн ч хожмоо урьдчилгаа биш өр болоход хүрсэн нь үнэн.  Сангийн сайд байхдаа С.Баярцогт С.Ганбаатар хийсэн мэтгэлцээнийхээ үеэр “Манай нэг сүүтэй үнээг нэг нөхөр саагаад 66 хувийг нь аваад 34 хувийг бидэнд өгөөд байна. Үнээг саахын тулд маллах малчин, саальчин, өвс тэжээл, ус, технологи, цахилгаан саалтуур хэрэгтэй. Энэ бүхэн зардал. Үүнийг хөрөнгө оруулагч тал гаргаж байгаа. Түүнийх нь төлөө бид татвар авч байна. Таны үзүүлж буй Оюу толгойн тоо баримт нь Монголын талд ашигтайг харуулж байгаа юм. Оюу толгойн үйлдвэрлэл явж буй үед төсөвт хамгийн бага нь долоо, хамгийн ихдээ 70 хувийн нөлөөлөлтэй. Энэ гэрээ эрсдэлгүй, Монголын талд 53 хувийн ашигтай” гэж ярьж байжээ. Түүнийг зарим улстөрч 2037он хүртэл Оюутолгойн гэрээнээс монголчууд ашиг хүртэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэж өнөөдөр ч буруутгадаг. Тухайн үеийн Ерөнхийлөгч хүртэл “Монголчууд бүгдээрээ нэг алхам урагшаа алхлаа” гэж Оюутолгойн гэрээг сайшааж байв.

Эхний ээлжинд УИХ-ын дэд даргаасаа огцорч, энэ удаа намаасаа хөөгдөв

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар яаралтай Хэвлэлийн бага хурал зарласан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тушаалаар С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хаслаа гэж мэдэгдэв. Намын даргынхаа тушаалыг танилцуулав. Тушаалд "Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай.

Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай" гэжээ.  С.Баярцогт Швейцарийн банкинд Рио-Тинтогоос дамжуулан 10 сая америк долларын гүйлгээ хийгдсэнтэй холбоотой дуулиан үргэлжилсээр. Түүнээс өмнө С.Баярцогт УИХ-ын дэд дарга байхдаа Швейцарийн банкинд хадгалсан нэг сая америк долларыг бүртгүүлэхээ мардаж, УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцорсон.  Тухайн үед АН төрийн эрхийг барьж байсан учраас С.Баярцогтод хамгаалалт болсон гэсэн үг. Одоо бол өөр. АН эрх баригч улстөрийн  хүчин биш. С.Баярцогт УИХ-ын гишүүн, сайд биш. Дээрээс нь улстөрийн хамгаалалт байхгүй. Харин тухайн үед Оюутолгойн гэрээг байгуулсан Ерөнхий сайдаас эхлээд гэрээнд гарын үсэг зурсан хоёр сайд асныг хөлдөө чирэх үү гэдэг цаг хугацааны асуудал болж хувирлаа.

С.Баярцогт: Ямар нэгэн авлига аваагүй, чөмгөө дундартал зүтгэсэн   

Сангийн сайд асан С.Баярцогт  хариу мэдээлэл хийв. Гэвч Хэвлэлийн бага хурлаас хэвлэлийнхэнд  товч хийгээд тодорхой мэдээлэл олдсонгүй. Хоёр үзүүртэй зүү шиг 20 мянган хувьсагчийн тухай ярьдаг гэж С.Ганбаатартай хийсэн мэтгэлцээнээсээ хойш нэрлэгдэх болсон тэрбээр хэрэг тодорхой болсны дараа мэдээлэл тайлбарыг илүү дэлгэрэнгүйгээр өгөхөө амлав.

“Би Монголын төрд зүтгэж, өндөр албан тушаал хашихдаа нэг ч тендерийн шалгаруулалттай нэр холбогдоогүй. Харин залуу  гишүүн учраас эмэгтэй хүнтэй холбож бичих тохиолдол гарсан" гэв. Мөн Оюутолгойн гэрээг байгуулахын төлөө чөмгөө дундардтал зүтгэсэн, ямар нэгэн авлига аваагүй  гэдгээ ч дурдсан юм.

Түүнд мөнгө зээлсэн бизнесмэн хэн бэ?

-Ийм асуулт хөвөрч байна. Тэр өөрөө ярьсан, хэлсэн учраас аргагүй. Харин нэрийг нь хэлэхээс татгалзлаа. Төрийн эрх мэдлээс буусан сайд асан АНУ-д суралцаж байгаа. Энэ дуулианыг эцэслэтэл Монголдоо байна. Швейцарьд ямар нэгэн данс байхгүй гэнэ. Одоогоос 10 жилийн өмнө надад тусалсан Монголын нэртэй бизнесмэний данс Швейцарьт байгаад царцаагджээ. 

С.Баярцогтод 8.2 сая евро буюу 10 сая америк доллар зээлдүүлээд буцаан авч байсан бололтой юм. Тодруулваас Ж.Самбуу, Сүхбаатар, Чойбалсан нарын бунхныг Алтан-Өлгийн рүү шилжүүлсэн, Чингис хааны хөшөөг оронд нь барьсан зэрэг ажлын дараа хөлөө хугалж зургаан сарын хугацаанд хэвтэрт байжээ. Энэ хооронд олон нийтийн сүлжээнээс цахим орчинд бизнес хийж болох санаагаа олж байсан гэв. Эндээс их мөнгөний зээл нь үүсэлтэй бололтой. “Миний гаргасан алдаа бол Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй Швейцарийн банкинд дансанд байсан нэг сая америк доллараа бичээгүй явдал” гэв. АТГ Швейцарын холбооны улсын шүүх байгууллагатай хамтран ажилласнаар хэргийн учиг тодорхой болно. Хэвлэлийн бага хурлын үеэр мөнгө зээлсэн бизнесмэнийхээ нэрийг  хэлсэнгүй. Монголд маш нэр хүндтэй бизнесмэн гэсэн нь хардлага тээлгэсээр үлдлээ. Тэр өөрөө хэлэх үү, хуулийнхан олон нийтэд зарлах болов уу.

Баярцогт авлига авсан нь тогтоогдвол Оюутолгойн гэрээ хүчингүй болох уу?

“Тийм” гэсэн хариултыг зарим улстөрч өгч байна. Ерөнхий сайд асан С.Баярын удирдсан Засгийн газрын үед Рио-Тинто компанитай  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.

С.Баяр ч Оюутолгой Монголын хамгийн том хөрөнгө оруулагч, татвар төлөгч болсон гэдэг бол “Оюутолгойн гэрээ жинхэнэ луйврын гэрээ. Монгол Улсад, Монгол хүнд ашигтай зүйл байхгүй” хэмээн үгүйсгэх улстөрч ч цөөнгүй. Оюутолгой бол Монголын ард тvмний амьдралд мэдрэгдэхvйц нөлөөлөх, дэлхийн хэмжээний том төсөл шvv дээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад Монголчуудын амьдралыг авч яваа “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин том төсөл юм. Гэвч ард түмэн үр дүнд нь, Оюутолгой төслийн гэрээнд сэтгэл хангалуун бус байсаар 2009 оноос хойш өнөөг хүрчээ. Оюутолгойн гэрээг байгуулсан цөөн  хүнээс бусад нь шүүмжлээд байдаг нь сонирхол татна.  Швейцарь, Монголын хууль, шүүхийн байгууллагынхан хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртээл хүлээх л үлдэв. С.Баярцогт Рио-Тинтогоос авлига авсан нь тогтоогдвол Оюутолгойн гэрээ яах вэ гэдгийг зарим хуульч,  улстөрч, төрийн өндөр албан тушаалтны ярианаас товчлон хүргэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав:-Хууль хяналтын байгууллагаас шалгаад дуустал, шүүхээс асуудлыг эцэслэн тогтоох хүртэл хэн нэгийг буруутгах аргагүй.

“Рио-Тинто” хоёр гэрээг  Монголын талтай хийсэн. Энэ явцад авлигатай холбоотой асуудал гаргасан нь тодорхой болсон тохиолдолд манай талаас гэрээг өөрчлөх, сайжруулах, гэрээг  бүхэлд нь хүчингүй болгох боломж бүрдэнэ. Нийтдээ 13 тэрбум доллартай холбоотой асуудал яригдана.  

-МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:-Монголын гурван сая иргэний эрх ашигтай холбоотой асуудал. Ганцхан С.Баярцогтыг буруутгах хэрэггүй. Түүнийг 20 мянган хувьсагч бодохоос өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан хүмүүс буруутай.

Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайдаар С.Баяр, Шадар сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байсан. Оюутолгойн гэрээг нэн даруй сайжруулах хэрэгтэй. С.Баярцогтыг намаас хөөж байгаа юм бол “Дубайн гэрээ” гэж илүү нүгэлтэй зүйлийг Ч.Сайханбилэг яагаад үлдээж байна вэ.

Хуульч, өмгөөлөгч Ц.Монгол:

-АТГ-аас шалгаж байгаа бол шалгасан шиг л шалгах хэрэгтэй. Энэ байгууллага ийм хэргийг шалгах  бүрэн эрхтэй.

Олон улсын байгууллага интерполоос авах мэдээллээ аваад,  Щвейцарийн хууль хүчний байгууллагаас шаардлагатай мэдээллээ авах гэдэг ч юмуу, бүх л талын эх сурвалжаас  энэ хэргийг тодруулж, үнэн мөнийг нь тогтоох ёстой. Ингэж чадвал Оюутолгойн гэрээний ард нуугдсан маш том хахуулийн хэрэг илчлэгдэнэ. Нэгэнт хахуулиар хийгдсэн нь тогтоогдвол энэ гэрээ хууль бус гэрээ болж хувирна. Тэгэхээр энэ хууль бус гэрээний улмаас Монгол Улсад учирсан хохирлыг тогтоож, буруутай этгээдүүдээр хохирлыг нь барагдуулах ёстой. Цаашлаад Оюутолгойн гэрээг хүчингүй болгох, эргэж харах, гэрээг тэгш эрхийн үндсэн дээр өөрчлөх эрхзүйн орчин бүрдэх болно.   Энэ бол Монгол Улсын  эрх ашгийн асуудал, Монголын ард түмний хувь заяаны асуудал. Өртэй Монгол Улс, Монгол хүн бүр өргүй болохын эхлэл болно.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уур хүрч байна(202.9.44.69) 2018 оны 03 сарын 23

Баярцогт Сайханбилэг мэт хулгайч нарыг үндсээр нь устгаж нэг цэвэрлэх цаг ирнээ. Тэд үхэж далд орсонч үр хүүхэдтэй нь тооцоо хийж таарна. хятадын Монгол гэж бичдэг хүн яаж Монгол улсын хөгжил, монгол хүний сайн сайхны төлөө юм хийнэ гэж нээг их юм хийсэн би гээд хуцаад байна лээ. Бас нэг цонх монх гэлүү Ариун жолоо гэх өмхий өтөг уучлий энээ тэрээ гээд гуцаад байхаар бүүр нэг үзэн ядаад ийм юм бичихэд хүрэхийн даа

0  |  0
MONGOL IRGEN (202.131.243.190) 2018 оны 03 сарын 23

BAYRTSOGT DOTROO HARWAAS MASH IH AIDASTAI BNA !

0  |  0
MOMGOL IRGEN(202.131.243.190) 2018 оны 03 сарын 23

NUGUU ATOZ MATOZ YU HIIJ HAANA YAWNAA SAHALTAI NUHUR? ODOO L DUGARAHGUI YUM BOL TER VHSNIIH NI HALZ METGELTSEEN YARIAD YAHIIN HUDLAA SHOUCHIN GAR BHAA TER .

0  |  0
Sanal(59.153.114.21) 2018 оны 03 сарын 22

Zorig Bayar geed tuhain ueiin buh said gishuudiig shalgaach

0  |  0
ир(203.91.115.40) 2018 оны 03 сарын 22

БАНКНЫ ХУУДСЫГ ”CHIANA MONGOLIA ” гэж бөглөсөн нөхөр чинь БАЯРЦОГТ биздээ

0  |  0
Zochin(64.119.20.243) 2018 оны 03 сарын 22

Bayartzogtoo, olon tumnii hool gutraad hereggui, munguu ulsdaa ug!!!!. Avgai, huuhduud, avaali ehneruud chin udur shunugui hoolnii hordlogo bno. Heden uyeree ornoosoo bosoj chadahgui bolohoospo umnu......!!!!!!!!!!

0  |  0
щ(66.181.160.105) 2018 оны 03 сарын 22

баярцогтын ярьсан бүх зүйл худлаа

0  |  0
иш(122.201.24.24) 2018 оны 03 сарын 22

Баярцошт хуужаа 2013 онд 1 сая доллар офшорт хийж мартсан өөр юу ч байхгүй гэж байсан. Гэтэл одоо болохоор 10 сая доллар гэж юу ч болоогүй юм шиг ярьж суух юм. Монголчуудыг ч ёстой ангайлгах юмаа ккк.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 03 сарын 22

Avligatai temzeh chini itgeh baihoo,suisse bol no shu de,bahi l gesen ug bazna daa chamaig,zag hugazaanii l asuudal,odoohondoo zeel ene ter geed marzaganaad yavj l bai,

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 03 сарын 22

zeel gesen ulgert ni hen itgenee

0  |  0
Ц (66.181.161.52) 2018 оны 03 сарын 22

Томчуудын шарилыг хөндөж оронд хужаа зэс баримал тавьсны гор гарч хөлөө хугалсан даа

0  |  0
ИРГЭН (182.160.35.146) 2018 оны 03 сарын 22

монголын бизнесмен гээд байсан чинь хятад хүнээс мөнгө орж ирсэн нь тодорхой боллоо.рио тинто хятад хүнээр дамжуулж өгсөн.

0  |  0
ЗОЧИГ(103.9.90.2) 2018 оны 03 сарын 22

АСАР ИХ БАЯЛАГ БАЙХАД ХӨРӨНГӨ БОСГОХ АМАРХАН МОНГОЛООС НЭГ ТӨГРӨГ ГАРГУУЛААГҮЙ ГЭХ ЮМ ХАШААН ДОТОРОО БАЙГАА АСАР ИХ АЛТРУУГАА ОРУУЛААД БАЙХАД ЭЗЭНД НЬ ӨГӨХГҮЙ ӨӨРӨӨС НЬ БАС МӨНГӨ ГАРГУУЛАХ БАЙСАН ГЭЖ ҮҮ

0  |  0
ЗОЧИН J(103.57.95.140) 2018 оны 03 сарын 22

ЕРӨНХИЙ САЙД АСАН ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ДАШИЙН БЯМБАСҮРЭН ГУАЙГ ДАРУЙ УРЬЖ ОРОЛЦУУЛАН 20000 - ХУВЬСАГЧГҮЙ , ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ХЭЛЭЛЦЭН - ХЭРЭГЖҮҮЛЬЕ . . .

0  |  0
harhun(66.181.161.120) 2018 оны 03 сарын 22

Odoo Oyutolgoi alt zesiin bayjmalaa olon tsuvaagaar hurdan zooj ehelsen shuu.hurdan tsolmoh arga ruu orson gej oilgoj bolno.

0  |  0
Top