Б.Жаргалсайхан: ”Рио Тинто” С.Баяр, С.Баярцогт мэтийн нэг удаагийн халбага сэрээнүүдийг ”Хэргээ үүр” гэж шахаж байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан "Рио Тинто" компаниас хахууль авсан байж болзошгүй С.Баярцогтын талаар өөрийн байр суурийг нийтэлжээ. Түүний бичсэнийг хүргэе.

НЭР ХҮНДЭЭ БОДСОН РИО-ТИНТО КОМПАНИ С.БАЯРЦОГТЫГ ШАХАЖ БАЙНА...

ЗГХЭГ-ын дарга асан чихгүй толгой С.Баярцогт яагаад яаран сандран хэвлэлийн бага хурал хийв. Яагаад Ройтерс агентлаг "Энэ 10 сая евро Рио Тинто компаниас орж ирээгүй" гэж яаран сандран мэдэгдэл хийв. Бодож үзсэн үү, та. Ротшильдын үр удам эзэмшдэг Рио Тинто компани бол 150 гаруй жилийн түүхтэй, үндэстэн дамнасан аварга араатан л гэсэн үг.
Тэд дэлхий дээгүүр эргэлдэж хууль эрхзүйн орчин султай, баялаг ихтэй хөгжиж буй улс орнуудыг "агнадаг". Тэд өнөөдөр байгалийн гайхамшигт бүтээл, дэлхийд 2-т бичигдэж байгаа "Оюутолгой"-г унагачихаад арьсийг нь хуулж байна. Үүнээс гадна 150 гаруй жилийн түүхтэй, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгодог аварга компаний нэр хүнд гэж бий. 
Тэд авлига өгч гэрээ байгуулсан гэдэг нь тогтоогдвол, шуугиан гарвал хувьцаа нь унана. (Манай улс төрчид Оюутолгойн гэрээ батлаад авлигал авсан гэдэгт огт эргэлздэггүй. Аливаа гэмт хэрэг санхүүгийн ул мөр үлдээдэг гэдэгт итгэдэг)Тийм учраас С.Баяр, Баярцогт мэтийн нэг удаагийн сэрээ халбагнуудыг "Хэргээ үүр, хэл амаа дар" хэмээн шахаж байгаа. Хурдан түргэн шорондоо ор гэж ч байж болно. Тийм учраас "Ройтерс" агентлаг яаран сандран "Баярцогт Рио-Тинто компаниас мөнгө аваагүй гэж мэдэгдэх вэ дээ. Рио-Тинто компани олон орны улс төрчдөд авлига өгч, уул уурхайг авсан,цөлмөсөн гэдэг нь замхардаг. 
Ганц С.Ганбаатар гэлтгүй монголын Хууль хүчний байгууллага Оюу толгойн гэрээний авлигалыг ухаж чадвал Рио-Тинто компанитай хэлэлцээрт орох боломжтой болно. Үндэстэн дамнасан эдгээр компаниудын алдааг хүлээсэн, залхсан улс орнууд ч бий. Ийм жижигхэн С.Баярцогтын дуулиан зүгээр ч нэг дэгдээгүй юм шүү.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.193) 2018 оны 03 сарын 23

ЗӨВ Л ЯРЬСАН БАЙНА ЖАГАА. ОТ ГЭРЭЭГ ХИИСЭН БҮХ ХҮМҮҮСИИГ ЯАРАЛТАЙ ХОРЬЖ ШАЛГАХ ЁСТОЙ АТГ ХУУЛИИН БАЙГУУЛАГА ЮУГАА ХИИЖ БАЙГАА ЮМ БЭ. АТГ ДЭНДҮҮ МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮ АТГ ДАРГЫГ НЬ ХУРДАН ОГЦРУУЛЖ ШАЛГА АТГ -Д НО БАЙНА ШҮҮ

0  |  0
Зочин (103.212.117.166) 2018 оны 03 сарын 23

Жаргалсайхан гуай нөгөө Марубeны өр шир чинь юу болсон бэ.Арай татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлчээгүй биз дээ.Баярцогтыг хэлэлтгүй дээ.

0  |  0
Zochin(99.203.142.60) 2018 оны 03 сарын 22

Yag unen helj bn.. shorond ni horivol taarna muusain luivarchinguudiig!

0  |  0
Наран(182.160.4.43) 2018 оны 03 сарын 22

Энэ жаргалсайхан гэж өөрөө сумтай луйварчин байж ....

0  |  0
azaa(103.229.123.253) 2018 оны 03 сарын 22

Баяр цогтоо зугээр Монголчуудаа зутгэ авсан бай аваагуй ч бай Монгол гэдгээ сана

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 03 сарын 22

bayartsogtsogtoo avilgal avsan ch baai avaagui ch bai avsan geed heleed ogooch

0  |  0
isis(112.72.11.124) 2018 оны 03 сарын 22

баярцогт уг хэргийг өөр дээрээ татаж гэрээг хүчингүй болгуулаад...тэдэнтэй эх орондоо ашигтай нөхцөлөөр байгуулах хэрэгтэй

0  |  0
Оогий(112.72.11.119) 2018 оны 03 сарын 22

зөв Баярцогтыг шүүж оюутолгойн гэрээг цуцлах хэрэгтэй

0  |  0
ЗОЧИН(202.9.44.80) 2018 оны 03 сарын 22

МОНГОЛЧУУД АА РИОТИНТО КОМПАНТАЙ ХИЙСЭН ОЮУТОЛГОЙГ АШИГЛАХ МОНГОЛЫН ЗГ-ЫН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ ЗОГСООХОД ИРГЭН БҮР САНАЛАА ӨГЧ ДЭМЖИН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ЗОГСООЕ ЭНЭ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ БИД ЛУЙВАРЧИДАД БИШ ШУДРАГ ГЭРЭЭГЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ КОМПАНД ЭЗЭМШҮҮЛЭХ ЁСТОЙ.

0  |  0
Очир(202.21.124.19) 2018 оны 03 сарын 22

Ротшильдынхныг энэ дэлхий дээр хэн ч дийлэхгүй тэдэнд бүх эрх мэдэл бий тэдэнтэй холбоотой ямар нэг сэжүүр, сэжиг илэрвэл тэд шууд устгана хүний амь тэдний хувьд юу ч биш

0  |  0
Zochin(202.21.106.133) 2018 оны 03 сарын 22

Bayrtsogt gulugt hariutslaga tootschih huuli shuuh Mongold bga yu. Barag bugd l ugaadasni shavhruu hurtegch nar bgad bh yum

0  |  0
Баярцогтын ах(139.5.216.206) 2018 оны 03 сарын 22

Өөрийгөө л хичээ

0  |  0
Top