Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018 оны 03 сарын 23

1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. Олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах, зүй зохистой хэрэглээг сурталчлах зорилготой энэ өдрийг Налайх дүүрэг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус дүүргийн хэмжээнд “Усны аюулгүй байдлын тухай” хөтөлбөрөө батлуулан 2 үе шаттай ажлыг эхлүүлж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-тай хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн аж ахуй нэгж байгууллагууд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, төрийн байгууллагууд хамтран оролцож иргэдэд усыг хэрхэн зүй зохистой хүртээмжтэй ашиглах, гамнах талаар мэдээлэл хүргэлээ. Мөн уг өдрийг тохиолдуулан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх аян”-ыг нээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top