Харгис хэрцгий хүчирхийллийн золиос хүүхэд байх учиргүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 23

Ой наймхан сартай хүүг хүчирхийлсэн аймшигт хэрэг хэд хоногийн өмнө гарсан. Хүний санаанд багтамгүй хүүхдийн хүчирхийллийн хэргүүд шил, шилээ даран гарч байгаа нь энэ нийгмийн эмх замбараагүй байдал хийгээд завхрал дээд цэгтээ хүрснийг гэрчлэх биз ээ. Иймээс сүүлийн үед олон нийтийн дунд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаан хийх яриа тархаж, хүчээ аваад байна. Ирээдүй хойч болсон үр хүүхдийнхээ төлөө нэгдэж жагсахаа мэдэгдсэн олны танил эрхмүүд ч олширч байна. Тухайлбал, МУСТА А.Ганчимэг "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал"-ыг ганцхан нийслэл хотод бус хөдөө орон нутагт нэгэн зэрэг хийе хэмээн уриалжээ. Тэрбээр

"Жагсах цаг болжээ!!! Ганцхан Улаанбаатарт биш бүх орон даяараа нэгдсэн нэг өдөр жагсаал цуглаан хиймээр байна. Баяр цэнгээн болохоор талбай дүүргээд байдаг биздээ? бяцхан үрийнхээ төлөө одоо л хөдлөх хэрэгтэй шүү!!! Ажилтай завгүй гэсэн АРЧААГҮЙ жижиг шалтгаанаар хойш битгий суугаарай яадгийн ажлаа таслаад ч гэсэн НЭГДЭЦГЭЭЕ.
Учир нь бидний ХҮҮХДИЙН ирээдүй гэрэлтэй гэгээтэй АЮУЛГҮЙ байх ёстой.БАЙГУУЛЛАГААРАА АНГИАРАА СУРГУУЛИАРАА НАЙЗУУДААРАА НЭГДЭЕ! "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал группт нэгдээрэй" хэмээжээ.

Харин хүүхдийн хүчирхийллийн эсрэг үргэлж тулгуур багана мэт зогсож байдаг "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан ч энэ удаад дуу хоолойгоо хүргэжээ. Тэрбээр

"Ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн байхад нийгэм ерөөсөө цочирдохгүй байгаа нь, энэ нийгмийн үзэгдэл надад бүр илүү аймшигтай санагдаж байна. Бид удахгүй юуг ч үл тоодог харгислал, яргалалын дархлаатай хархнууд болох нь ээ" хэмээн бухимдсан сэтгэлээ олон нийттэй хуваалцсан байна.
Энэ сарын 31-нд болох "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд маш олон хүн оролцохоор цахим ертөнцөд зарлаад байгаагийн нэг нь топ модель Л:Пүрэвсүрэн юм.
Тэрбээр "ЯГ ОДОО ХАЖУУДАА БАЙГАА БЯЦХАН үрээ нэг хардаа! Дэндүү өхөөрдөм хайр хүрмээр байгаа биз. Тиймээ яг л таны, бидний охин шиг хүү шиг бяцхан хүүхдүүд хогийн гаж амьтдын гарт тарчилсаар л бна. ОЙ 8 САРТАЙ БЯЦХАН ХҮҮ ААВ ГЭХ АРЧААГҮЙ АДГУУСНЫХАА НАЙЗАД ХҮЧИНДҮҮЛСЭН БАЙНА !!!!!!!.ТА БОДООД ҮЗДЭЭ ТӨСӨӨЛӨХӨӨС СОНСОХООС Ч УНШИХААС Ч СЭТГЭЛ ӨВДӨЖ, ЗҮРХ ЗҮСЭГДЭЖ БАЙГАА БИЗ???? ГЭТЭЛ ТЭР ЖИЖИГХЭЭН АМЬТАНД ЯМАР БАЙСАН БАЙЖ ТААРАХАВ??? Мэдэгдэж байгаа нь л энэ .
2 ой ч хүрээгүй бяцхан зүрх , мөөмөө идэж, эрхэлж, баярлаж, тоглож хөөрч явах үе. Хар бараан зүйлийн талаарх ойлголт ч байхгүй жижигхэн амьтныг зовоосон хар толгойг бид нийтэд зарлаж шүүж чичилмээр байна. Өнөөдөр бусдын хүүхэд байж болох ч маргааш таны үр ч байх юм билүү ийм л тодорхойгүй, хатуу харгис нийгэмд нүдэн балай чих нь дүлий байж амьдармааргүй байна. Одоо л тэмцэхгүй бол ийм заваан сэжгийн бузар хэргүүд ар араасаа цувсаар байх болно ХҮҮХДИЙН ТУХАЙ ямар ч хэрэг байсан оноох ял шийтгэлийг маш чанга байлгамаар байна. Ганцхан Улаанбаатарт биш бүх орон даяараа нэгдсэн нэг өдөр жагсаал цуглаан хиймээр байна. Баяр цэнгээн болохоор талбай дүүргээд байдаг биздээ? Бяцхан үрийнхээ төлөө одоо л хөдлөх хэрэгтэй шүү!!! Ажилтай завгүй гэсэн АРЧААГҮЙ жижиг шалтгаанаар хойш битгий суугаарай яадгийн ажлаа таслаад ч гэсэн НЭГДЭЦГЭЭЕ. 
Учир нь бидний ХҮҮХДИЙН ирээдүй гэрэлтэй гэгээтэй АЮУЛГҮЙ байх ёстой. БАЙГУУЛЛАГААРАА АНГИАРАА СУРГУУЛИАРАА НАЙЗУУДААРАА НЭГДЭЕ!
БАЧИМДАЖ, УУР ХҮРЧ , СЭТГЭЛ ӨВДӨЖ, ЗҮРХ ШИМШИРЧ БАЙНА АРАЙ Ч ДЭЭ ХҮНИЙ НИЙГЭМ ШҮҮ ДЭЭ АДГУУС АМЬТДААС Ч ДОРД БАЙХ ГЭЖ....
Хэрвээ дэмжиж байвал жагсаалд очих хүмүүстээ дуулгаарай ! "ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЖАГСААЛ" group-т нэгдээрэй!!!!!" хэмээн бичжээ. 
Ийнхүү хүүхдийн эсрэг харгис хэрцгий хүчирхийллийг эсэргүүцсэн мянга, мянган иргэдийн дуу хоолой цуурайтаж эхлээд байна. Та ч гэсэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдээрэй.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
coogii(203.91.115.41) 2018 оны 03 сарын 23

Tsaazin aliig cergeevel taarna yum buzartai yum joxon arisaa zaxirch chdadxgvi archaagvi novch xeliy gesen xelex muu vgneed ene xvnd arai xungudux yum bnab buruudad ali muu novchiig

0  |  0
зочин(59.153.114.66) 2018 оны 03 сарын 23

Дутуудорж Монголд Цаазын ялгүй болгосноор л ийм аймшигт хэргүүд гаарч байна. Тэр адгууснаас дор гаж донтонг одоогийн хуулиар цаазалж болохгүй юм бол олны өмнө балиар өмхий эрхтэнийг нь тасдаж, нохой ч шиншлэхгүй тул Дутуудоржид бэлэглэе.

0  |  0
Zochin(202.9.44.69) 2018 оны 03 сарын 23

Yaasn buzartai gaj dontoi sugnuud ve. Tarchlaaj tsaazalhiig shaardaj bna. Herchim mah ch buten zajlaad idej chadahgui nyalh amitan shu de evii mini burhan urshuug

0  |  0
123(202.21.100.210) 2018 оны 03 сарын 23

tedniig alaach xuuli ni aldaggui yum bol ar geriin xumuus ni alax xeregtei xaashdaal aluulaxguigees xoish

0  |  0
Зочин(139.5.216.102) 2018 оны 03 сарын 23

Аягүй бол хөөрхий ээж ажил хийгээд хүүхдээ үлдээсэн бсан биз. Эсвэл харж хамгаалж чадахгүй бж бузар эцэг нь хүч түрэмгийлээд аваад үлдцэн бсан ч юмуу. Эвий минь гэж. Тэр нүгэлтнүүд гэм нүглээ төлөх л болно.

0  |  0
Зочин(139.5.216.102) 2018 оны 03 сарын 23

Энэ мгл эрчүүд хэзээ ч гэмээ хүлээхгү юмаа. Энэ бузар хэрэгт төрсөн эцэгт нь найдаад хүүгээ үлдээсэн эх нь буруутай болж бнуу тэгээд? төрсөн үрийг нь чарлуулаад хүчирхийлж бхад хажууд бсан эцэг тэгээд тасарсан бсан тул буруугүй юу? энэ хүмүүс одоо юу бичээд бгаан бэ. Эцэг эх адилхан хариуцлага хүлээж аль аль нь хүүхдээ асарч хамгаалах естой биздээ. Ганцхан эхийн үүрэг хариуцлага болсон уу одоо цагт. Мгл эрчүүд яг ямар үүрэг рольтой оршин тогтноод бн вэ? гэр бүлээ тэжээн тэтгэж чадахгүй бас хамгаалж чадахгү бол монгол үндэстэн удахгү мөхнө биздээ?

0  |  0
ytdkyg;l(213.59.162.91) 2018 оны 03 сарын 23

Huuli tsaazaa hatuu bolgoyo. Bugdiig n alaya aa, tegehgui bol saizrahgui. Hed hediig alahad l aimhai mongol erchuud daragdana. Tegehgui bol hunii uuduus hariu ugch chadahgui zoohon huuhdeer toglood duuslaa. Eez naraa zagsahaas gadna niilz baigaad huul umand uurchlult oruulaya, dendle ene haltar, sairtai gar hultei, umhii unertei erchuud.

0  |  0
Зочин(64.119.20.95) 2018 оны 03 сарын 23

Тэнгэр минь юу гээч нь шүглэчихвээ энэ Монголд

0  |  0
иргэн(203.91.115.36) 2018 оны 03 сарын 23

ГАРЧ БАЙГАА МОНГОЛ КИНОНУУД ДАНДАА ТИЙМ ЮМ ҮЗҮҮЛЖ БАЙНА шдээ

0  |  0
Зочин(66.181.178.19) 2018 оны 03 сарын 23

Гэр бүл салалтын л гай залуучууд жоохон тэвчээртэй бие биеээ хүндэл монгол хүүхнүүд их л онгироо улсууд байх юм муухай харлаа салий хараалаа салий ингэлээ тэглээ салий гэсэн хүмүүс бүх зүйл эмэгтэй хүнээс шалтгаалдаг!!!!!

0  |  0
Зочин(182.160.35.44) 2018 оны 03 сарын 23

Жагсахаас илуу шалтгааныг судалж эрсдэлт булгуудтэй ажиллах хэрэгтэй Хуухэд хучиндэх нь завтгайрчтхсан биш Тохиолдол бурийг тодорхой авч узэх хэрэгтэй Жишээ нь тэр ой зургаан сартай хуухддийг хучиндсэн нохцлийг харахад эцэг эх нь салчихсан юм бол эх нь яах гэж архи уудаг эцэгт нь хуухдээ улдээсэн юм бол Ямар ч тохиолдолд эх хун илуу хариуцлагатай байж хуухдуудээ хамгаална шуу

0  |  0
Top