Энэ өдөр: ОК

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 23

Хүн бүрийн хэлэх дуртай үгийн нэг бол яах аргагүй" ОК" гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Ямар улсын, ямар хэл устай байхаас үл хамааран дэлхийн хүн төрөлхтөний дунд "ОК" гэх энэ алдарт үг даяаршиж, хэлнийх нь үгийн санд орсон байдаг.

Тэгвэл энэ алдарт үг мэндэлсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Эх сурвалжид тэмдэглэснээр тэртээ 1939 оны энэ өдөр "ОК" гэх хэллэг гарч ирсэнд тооцдог байна.  Зарим эх сурвалжаар Бостон хотын Morning Post сонинд “all correct” гэсэн буруу бичигдсэн үгийн шог товчлолоос ОК гарч ирсэн гэдэг. Харин Нью-Йоркийн дипломатууд тэд өөрсдийн клубт The Democratic OK Club (ОК гэдэг нь тэр үеийн Ерөнхийлөгч Мартин ван Бюрены төрсөн Old Kinderhook гэх газрын товчлол) гэх нэр өгснөөс ОК үүсэлтэй гэж маргадаг. Үүнээс сарын дараа энэ хувилбарыг баталсан мэтээр Нью-Йоркийн сонинд энэ үгийн өнөөгийн утгыг илэрхийлсэн “Бүх зүйлыг О.К гэж та үзэхгүй байна уу?” гэсэн хэллэгийг хэвлэсэн байжээ.

Энэ мэтээр уг товчлолын талаар олон хувилбар яригддаг. Тухайлбал, Грекчүүд ч энд оролцон “ola kala” гэх манай үг “бүх зүйл сайн” гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Латинаар бичигчид ч “omnia correcta” гэдэг үгийг товчлол гэж зүтгэжээ. Финууд ч хоцролгүй “зав” гэх утгыг илэрхийлдэг oikea гэсэн үгээ хэлээд авсан байна. “Аux quais” гэж хэлэх дуртай франц усан цэргийнхэн энд оролцох гэтэл тэр үг нь “усан онгоцныхоо зогсоол хуу” гэсэн утгатай байв. Зарим гаитичууд манай “Aux Cayes” боомт сайн ром дарстай гэдэг. Германчууд хүртэл эндээс хоцорсонгүй. Америкийн иргэний дайны үеэр тэд “Ерөнхий командлал”-аа Oberkommando гэдэг байсны товчлол бол О.К гэж зүтгэнэ. Үүнийг судлахаар улайрч байсан хүмүүс Ерөнхийлөгч Эндрю Жексон бичиг үсэг муутайгаас “oll korrekt” гэж бичсэнээс тэр товчлолыг үүсэлтэй гэх зэргээр тайлбарлаж байв.

Харин дээрх бүх тайлбарыг өнөөг хэр нь хэн ч баталж нотолсонгүй. Он цаг улиран одож, манай дэлхийн сая сая хүн "ОК" хэмээх хэллэгээ хэрэглэсээр л байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top