Хятадад ял эдэлж байсан хүмүүсийг онгоц, галт тэргээр зорчихыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 23

БНХАУ энэ оны тавдугаар сараас эхэлж хэрэг төвөгт орж, ял эдэлж байсан хүмүүсийг  онгоц галт тэргээр зорчихыг хориглохоор болжээ.   Тодруулбал, “хар жагсаалт”-д багтсан хүмүүсийг зорчих эрхийг нь хориглоно гэнэ. Галт тэрэг эсвэл онгоцонд тамхи татсан, зорчигчид болон тээврийн зангилааны ажилтнуудын эсрэг үйлдэл хийн, үймээн үүсгэсэн этгээдүүд, тасалбар дамлан худалдсан болон тасалбарыг хуурамчаар үйлдсэн, тасалбар худалдан авахдаа хуурамч баримт бичиг ашигласан хүмүүс “хар жагсаалт”-д багтах юм байна.Түүнчлэн татвар төлөөгүй, улс болон хувийн байгууллагуудад өртэй, мөн шүүхийн байгууллагуудын шийдвэрийг биелүүлээгүй хүмүүс онгоц, галт тэргээр үйлчлүүлэх боломжгүй болох аж.  


  Мөн  “хиймэл оюун ухаан” болон мэдээллийн сангийн системийг ашиглан Хятадын оршин суугчдыг автоматаар хянах үндэсний хэмжээний систем ажиллахаар болжээ. Ингэснээр Хятад улс иргэдээ бүрэн хянаж чадах аж. Хятад улсын хэрэгжүүлж буй энэхүү алхам нь Си Жинпиний төлөвлөгөөний нэг хэсэг гэж судлаачид үзэж байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

http://www.business-review.eu



Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.131.243.190) 2018 оны 03 сарын 23

Yunii turuund emh juram, uurgee bieluulj baij erhee edeldeg bh estoi

0  |  0
Zochin(202.131.243.190) 2018 оны 03 сарын 23

Terbum huniig udirdaj, zahirch, chigluulj bolood baihad manaid 3saya huniig zangidsan gar shig bailgaj chadahgui bna. Ene ni ardchilal neriin door anarhizm bii bolj, duraaraa avirlah yavdal herees hetersenii shinj. Tiimees ulsiin hyanan shalgah horoo baiguulj, tagnuuliin baiguullagiin uil ajillagaag orgojuuleh heregtei. Irgedee tagnaj chagnahdaa bish uls ornii ayulgui baidliin uudnees hyanah estoi irgedee hyanaj, tsagaach, erliizuud, gadniihnii uil hodloliig hyanaj bh estoi. Ardchilal gedeg bol hariutslaga gedgiig humuusiin yas mahand shingetel oilguulah, tor shahaj shaardah estoi.

0  |  0
иргэн(202.131.243.190) 2018 оны 03 сарын 23

Монголд их хурлын гишүүд сайд дарга нарын эрхийг хасвал ...

0  |  0
Ами(203.91.115.39) 2018 оны 03 сарын 23

Ер нь бол хувь хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлэх эх орон ч үзэл санааг суулгах нийгмийн дэг журмыг бүх талаар сахиулахын тулд төр засгаас энэ битгий хэл диктатур хэрэглэх нь зөв. Даан ч манайх ардчиллаа анархизм авилгализм болгочихсон шийдвэр гаргах түвшиндээ бүгд цус холилдсон нийгэмд яаж ч хичээгээд үндсээр нь л цэвэрлэхгүй бол нэмэргүй болж дээ.

0  |  0
Ганаа(64.119.22.129) 2018 оны 03 сарын 23

Тэр олон хүмүүсийг айн,,,күе нээрэ

0  |  0
Top