Гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

2018 оны 03 сарын 23

Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүр хийдэг урсгал засварын хуваарийн дагуу өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. 

23/III

Сүхбаатар

11:00-15:00

19-р хороо Санзайн зуслан

Чингэлтэй

10:30-17:30

1-8 хороо  Нуурын 1-7, 10-18, 22, 23-р гудамж,  Булагийн 1-3,  Улаанбаатар зочид буудлын аж ахуйн хашаа,  Аяга фермер, Ану сервис /халаалтын зуух/, 25-р зуух, Эгшиглэн магнай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00

9, 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн 31-45, 47-48,  51, 53, 70,  Чингэлтэйн 1-8,  Нуурын 8-10, Булагийн 2-5,  7-9, Сургуулийн 1-9-р  гудамж, 17, 39-р сургууль, 124-р цэцэрлэг, Энэрэл дээд сургууль, дүүргийн ЭМН-2 болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00

10, 11,  22-р хороо Зүүн Нарангийн  1-4, 6-8, 14-18, Баруун Ард Аюушийн 1-4, Зүүн Ард Аюушийн 5, 8, 9-р гудамж, Оюу Өгөөж, Отгонцагаан,  Бат-Энх, Амирлан трейд  ХХК-ууд, Нямжав АОС болон эдгээрийн ойр орчмоор

Засварын хуваарийг хэрэглэгчдэд www.tog.mn вэб сайтаар сар бүр,  www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлдэг юм байна.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлнэ гэдгийг УБЦТС-аас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top