ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Сталины зээ охин зөн билгийн чадвартай болжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө хөхний хорт хавдрыг ялсан билээ. Олон эмнэлгээр явж, эмчлүүлж байх үедээ тэрбээр юмыг урьдчилан хардаг болсон байна. Ольга нь Иосиф Сталины охин Светлана Аллилуевагийн охин юм. Светлана 1966 онд АНУ руу цагаачлан гарсан байдаг. Тэрбээр тэндээ архитекторч Уэс Питерс гэгчтэй гэр бүл болж, тэдний дундаас Ольга төржээ. Гэвч бүсгүй хожим нь нэрээ сольж Крис Эванс гэх болсон юм.
Сталины зээ охин одоо АНУ-ын Портлэнд хотод амьдарч, эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг аж. 47 настай тэрбээр байгалийн гамшиг, том ослыг урьдчилан мэдрэх болжээ. Барууны хэвлэлүүдэд бичсэнээр Ольгагийн зөн билгийн чадвар өглөөгүүр илүү ихээр гарч ирдэг гэнэ. Бүсгүй “Би саяхныг хүртэл надад юу тохиолдоод байгааг ойлгодоггүй байсан. Юмыг урьдчилж мэдэрдгээ мэдээгүй” гэж ярьжээ. Түүний ярьснаар өвөө Сталинд нь бас ийм чадвар байсан гэнэ.
Иосиф Виссарионович Сталины зээ охины Барууны сэтгүүлчдэд ярьсан хамгийн дуулиантай зүйл нь “Өвөөгийн Кунцево дахь зуслангийн байшинг нураах юм бол Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ” гэжээ. Ийм үйл явдал болно гэдгийг тэрбээр энэ сарын 1-2-нд шилжих шөнө мэдэрчээ. Сталин гуравдугаар сарын 5-нд бус 1-2-нд шилжих шөнө нас барсан гэж зээ охин нь үзэж байгаа аж. Түүний ярьж буй байшинг хэн ч оролддоггүй, Холбооны хамгаалах алба хамгаалж байдаг аж. Хүмүүс байшингийн ойруур нь ч өнгөрдөггүй гэж Ольга ярьжээ.
Ольга буюу Крис Эванс нь зөн билгийн чадвараасаа гадна стилээрээ олны гайхшралыг төрүүлдэг. Өмсч зүүдэг зүйл, биеэ авч яваа байдлаас нь болж Портлэндэд түүнийг шулам гэх болжээ.
Ольга ээж Светланатайгаа.
Сталин охин Светлана болон хүү Василийгийн хамт.
О.Саша
Сэтгэгдэл ( 9 )
Хэний хүч, нөлөөгөөр хэн болсноо мэдэхгүй байж их том томоор хэлж бичих юм даа.Энэ хүн байгаагүй бол чи өнөөдөр хэн ч биш л байх байсан түүхээ унш.
Үеэ өнгөрөөсөн хэрэгцээгүй гэж үзэж болохгүй шүү дээ. Дэлхийн хамгийн том алуурчин гэсэн нэрийн дор бусдад үзүүлэх зорилгоор хамгаалалтад авч музье болговол таарна.Охин нь яасан том зүйл боддог юм
nuraagaad harah yumsan
Тэр байшинг нураагаад хэрэггүй шууд шатаах хэрэгтэй
дүү василий гээч хө.
MUNHNAR EEJ SURGAAL ZALBIRAL DELHII DEER BOLOH NUU YUMNAAS OLON HUN HAMRUULJ SERGIILDEG
Ойруур гэж биш ойрхон гэх байх шvv
ЭНЭ ҮНЭН БАЙХ ШҮҮ... ДЭЛХИЙН 2-Р ДАЙН ЭХЛЭХИЙН ӨМНӨ ТӨМӨР ХААНЫ БУНХАНГ НЭЭСЭН НЬ ДАЙН ЭХЛЭХЭД ХҮРГЭСЭН ГЭСЭН ЯРИА БИЙ ШҮҮ... ИХ ХҮМҮҮНИЙ ЮМЫГ ХАМААГҮЙ ХӨНДӨЖ ҮЛ БОЛНО...
Tumur xaanii sharliig uxaj gargasan udur delxiin 2 r dain exelsen gej unshij bsn