”Рио Тинто”

 “Рио Тинто” гэдэг нэрийг дуулаагүй сонсоогүй хүн ховор биз ээ. Учир нь уул уурхайн томоохон төсөл Монголд яригдаж эхэлснээс хойш тус компани монголчуудын танил болсон. Гэхдээ "Рио Тинто" гэх энэхүү компанийг хаанахын угшилтай, хэзээ байгуулагдсан талаар тэр бүр хүмүүс мэддэггүй. Иймээс энэ компанийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Үндэстэн дамнасан "Рио-Тинто"

“Рио Тинто” гэдэг нь испаниар “Улаан гол” гэсэн утгатай үг ажээ. Дэлхийд данстай тус групп 1873 оны гуравдугаар сарын 29-нд байгуулагдсан, 140 гаруй жилийн түүхтэй уул уурхайн хамгийн хүчирхэг компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог.

2007 онд 147 тэрбум ам.доллараар үнэлэгдэж дэлхийн шилдэг гурван уул уурхайн компанийн нэг болжээ. Харин дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй компаниудын дөрөвдүгээрт жагсаж байгаа гэнэ.Тус группийн хөрөнгийн 43 хувь АНУ, Канадад төвлөрдөг бөгөөд 33 хувь нь Австралид, үлдсэн нь Африк, Индонези, Өмнөд Америк болон Европын улсад байршдаг юм байна. Өдгөө тус групп зургаан тивийн 40 гаруй улсад цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс болон алмаз олборлох үйл ажиллагаа явуулдаг. Тус группийн салбаруудад 55 мянга гаруй ажилтан ажиллаж буй.

Лондонгийн олимпийн медаль ба "Рио Тинто"

Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оны Лондонгийн олимпийн медалийг хийх эрхтэй болсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь байгаль орчныг хамгаалагчид тус компанийг олимпийн наадмын медаль хийх эрхгүй гэж үзэв. Эсэргүүцэгчдийн гол уриа нь “Байгалийг хордуулагчид спортод гар дүрэх ёсгүй” хэмээн уриалж байлаа. Энэхүү эсэргүүцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж үр дүнд хүрсэн.

Өдгөө тус компанийн төв Лондон хотод байдаг ч менежментийн гол салбар нь Австралийн Мелбурнд бий. Нэг ёсондоо Мелбурн хотоос ихэнх чухал шийдвэрүүд гардаг гэсэн үг. Тэд манай улсын Засгийн газартай хамтран ажиллаж “Оюу толгой” ХК-д хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу “Айвенхоу Майнз” компанийн 49 хувийг эзэмшдэг байсан ч 2012 онд эзэмшлээ 51 хувь болгох шүүхийн шийдвэр гаргуулж чадсан билээ. Ингэхдээ дэлхийн уул уурхайн салбарт хорт Боб хочтой Роберт Фрийдландыг захирлын албан тушаалаас нь буулгаж өөрсдийн хүмүүсээ томилсон юм. Ингэж дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” групп манай улстай холбогдсон.

“Рио Тинто” группийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын “Чайналко” юм. Энэ компани 2008 онд “Рио Тинто”-гийн есөн хувийг 14 тэрбум ам.доллараар авч өнөөг хүртэл хамгийн том хувьцаа эзэмшигчийн тэргүүнд бичигдэж байна. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч. Тэдний энэхүү хамтын ажиллагаа анхных биш. Рио, Чайналко хоёр 2008 оноос хойш уул уурхайн олон төсөл дээр хамтран ажиллаж байсан юм. Улмаар 2010 онд “Сhinalco Rio Tinto Exploration” буюу “CRTE” гэх нэгдлийг байгуулжээ. Ингэснээр тэд дэлхийн уул уурхайн салбарт илүү давуу эрхтэй, хүчирхэг байдлаар хамтарч байгаа юм. Нэг ёсондоо дээрх хоёр компанийн нэгдлийн дэргэдүүр томоохон төсөл өнгөрөхөө больжээ. Уг нэгдлийн 51 хувийг Хятад, 49 хувийг Австралийн тал эзэмшдэг гэнэ. Энэхүү нэгдлийн хамгийн амжилттай яваа төсөл нь Гвиней дэх Симонду төмрийн хүдрийн орд.

"Рио-Тинто" Монголд

“Рио Тинто” Монголд үйл ажиллагаа явуулаад даруй 10 жил болжээ. Оюу толгойн орд газрын нөөц дэлхийд тэргүүлж буй. Одоогийн байдлаар зэсийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч гурван орны нэгд бичигдэж байна. Харин далд уурхайгаа ашиглаад эхэлбэл тэргүүлэгчийн байранд бичигдэх нь гарцаагүй.

Манай улсад хэрэгжиж буй энэхүү төслийн талаар Нээлттэй нийгэм хүрээлэн 2012 онд мэдэгдэл гаргаж байлаа. Энэхүү мэдэгдэлд “Рио Тинтогийн Оюу толгой уурхайн төсөл ба түүнд хамаарах бусад байгууламжууд, түүний дотор 750 MW-ын нүүрсээр галлах цахилгаан станцын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд хийсэн үзлэгийн дүгнэлтэд эрсдэлийн үнэлгээний журам зөрчигдсөн болон нөлөөллийг сааруулах зохистой төлөвлөлт хийгдээгүйг илрүүллээ” гэж дурдсан байдаг.

“Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлд “Рио Тинто”-гийн зургаан гишүүн бий. Харин Монголын талаас гурван хүн байдаг болохоор ямар ч шийдвэр “Рио”-гийн талд гардаг байна.

Өдгөө “Рио Тинто” групп бүтцээ шинэчилжээ. Тэд “BHP Biliton” группийн нэгэн адил ашиггүй болсон бизнесүүдээ шилжүүлэхээр болсон байна. Ингэж шинэчлэл хийхдээ таван үндсэн бүтээгдэхүүний групптэй болж байгаа ажээ. “Рио Тинто”-гийн ойрын гурван жилд голлох үйл ажиллагаа явуулах үндсэн таван групп нь хөнгөн цагаан, зэс болон орчин эрдэнийн, эрчим хүч өнгөт металийн, төмрийн хүдрийн, өсөлт инновацийн гэж хуваагдаж байгаа аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

MONGOL [ 27.123.214.106 ]      |     2018 оны 3-р сарын 26 -нд, 00:19 минутанд

Gadaadad hudaldagdsan S.BAYR. BAYRTSOGT ZORIGT GANSUH nariig uter shuuj hurungiig ni huraayi

mglhuu [ 82.233.228.208 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 16:10 минутанд

Halhiin zaya ondor gej mongol tuurgatnuud yaridgiin,Rio Tinto-d tegtlee udaan mongol tumen deerelhuulehgui ee,zag oirtoj bn

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 10:35 минутанд

tegeed ch iimerhyy kompaniud uls ornoo zohiolslohod belen toriinhniig ashigladag ,,,!!!!!

Tiim! [ 71.246.212.129 ] 2018 оны 3-р сарын 25 -нд, 13:36 минутанд

Tednii nersiin jagsaalt ni oilgomjtou bainoo!!!

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 10:35 минутанд

tegeed ch iimerhyy kompaniud uls ornoo zohiolslohod belen toriinhniig ashigladag ,,,!!!!!

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 10:35 минутанд

tegeed ch iimerhyy kompaniud uls ornoo zohiolslohod belen toriinhniig ashigladag ,,,!!!!!

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 10:35 минутанд

Rio tinto-iin tuhai gadnii ornuudad mash ih zali meh hiideg, hahuulddag, mongo iddeg geed l barimtat nevtryyleg ih gardag shdee, mongolchuud l hel sain medehgui, gadnii ornuudiin kompamiudiin tuhai bodit baidliig medehguigeesee bolj ih huurtdag gej boddog…….

Зочин [ 183.177.96.130 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 06:44 минутанд

say kommeteer oyutolgoi hgjuud mash tom altny nuuts ilerchiheed baigaag mongolchuud medeegvi baih yum yun oyu tolgoi mongolchuud heden ve ashiglaad barahgvi nuuts

loosh [ 139.5.218.57 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 06:27 минутанд

tanihgui hunii hor ih

зочин [ 202.179.24.85 ]      |     2018 оны 3-р сарын 25 -нд, 05:18 минутанд

Рио Тинто-д ингэж Дураараа аашлахад нь боломж олгосон Урвагч СБаяр, Баярцогт, Зоригт нарын бүх Хөрөнгийн хурааж Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй,

Go to top of page