Аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

Жил бүрийн “Наурыз” баярын үеийг тохиолдуулан зохион байгуулагддаг “ЭДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, Орхон аймгийн гар бөмбөгийн холбооны тэргүүн Ж.Хавдлашим агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн БТСГ-ын Б зааланд 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа.  Тэмцээнийг “ЭДЦС” ТӨХК, аймгийн БТСГ, Гар бөмбөгийн холбоо, Баян-Өлгий аймаг дахь нутгийн зөвлөл хамтран зохион байгуулав.
Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд “ЭДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, БТСГ-ын дарга Н.Зулбаатар, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ө.Нурбек болон Ж.Хавдлашим агсаны гэр бүл үр хүүхдүүд оролцлоо.
    Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 11 багийн нийт 230 орчим тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг байр эзлүүлж өргөмжлөл мөнгөн шагнал шилжин явах цом гардуулав.
Тэмцээний эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд “ЭБЦТС” ТӨХК-ийн баг 1-р байр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводын баг 2-р байр, “ЭДЦС” ТӨХК-ийн баг 3-р байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд “ХААН” банкны баг 1-р байр, “ЭБЦТС” ТӨХК-ийн баг 2-р байр, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн тамирчид 3-р байрыг тус тус эзэллээ. Мөн тэмцээний үеэр шилдэг довтлогч, холбогч, тэгш тоглогч нарыг шалгаруулан шагналаа.
    Тэмцээний нийлбэр дүнгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлэн, шилжин явах цомын эзэд боллоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top