Арвайхээр сумын хорио цээрийн дэглэм дууслаа

Өнгөрсөн сарын 8-нд Арвайхээр суманд гарсан шүлхий өвчин гарсантай холбогдуулан хуулийн дагуу сэжигтэй бүсэд 21 хоногийн хорио цээрийн дэглэмийг  мөрдсөн.  Энэ хугацаанд шүлхий өвчний шинэ халдвар дахин илрээгүй тул сэжигтэй бүс буюу Арвайхээр сумын хорио цээрийн дэглэмийг гуравдугаар сарын 29-ний шөнийн 01.00 цагт дуусгахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд:

1. Шатахуун түгээх станцууд хэвийн ажиллаж эхлэнэ.

2. Хот хоорондын болон сумдын нийтийн тээвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулна.

3. Үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарь хэвийн горимд шилжинэ.

4. Согтууруулах ундаа худалдан борлуулахыг хязгаарлахгүй хэвийн үйл ажиллагаанд орж байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page