Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны айлчлалын сонирхолтой ЗУРГУУД

2018 оны 03 сарын 29

БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун энэ сарын 26, 27-нд манай өмнөд хөршид айлчилсан нь дэлхий нийтэд тун сонирхолтой үйл явдлын нэгээр нэрлэгдэв.

Ким Жон Ун эхнэр Ри Сол Жугийн хамт хоёр өдрийн хугацаатай Бээжинд айлчлахдаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинд цөмийн зэвсгээс ангижрахаа амласан тухай СиньХуа агентлаг албан ёсоор мэдээлсэн юм. “Их удирдагч агсан Ким Ил Сун, ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ким Жон Ил нарын хүсэж байсанчлан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах амлалт нь манай хувиршгүй байр суурь юм” гэж Ким Жон Ун хэлжээ.

Тэрээр мөн АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа Ши Жиньпинд дуулгасан байна. Ийнхүү Өмнөд Солонгос, АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзахаасаа өмнө Ким Жон Ун өөрийн дэглэмийн гол ивээн тэтгэгч Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж, байр сууриа нэгтгэлээ.

Түүний айлчлалын гэрэл зургуудыг Хойд Солонгосын KCNA (Korea Central News Agency) агентлаг олон нийтэд дэлгэснийг хүргэе. 

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TJ(202.179.4.186) 2018 оны 03 сарын 31

BATTULGIINHAA ABGAIG HARAH UYMSAN

0  |  0
Бид(202.179.24.163) 2018 оны 03 сарын 29

Со гэхэд гайгуй хелтэй юм ба шуу

0  |  0
э(202.179.26.75) 2018 оны 03 сарын 29

Уул нь их удирдагч Ким Ир Сен гэдэг л байсан юм. Одоо өөр болчихсон юм байх даа

0  |  0
W(66.181.180.104) 2018 оны 03 сарын 29

Boljdee neg uls saohn amidraltai bolbol ashtai u

0  |  0
Top