Малыш Б.Энхтүвшин: С.Эрдэнэ АН-ын хогийн шааруудын эвийг олж чадаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 30

“Чухал зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт  ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, “Малыш” хэмээх хочит  Б.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Хавар болохоор улс төрийн амьдрал идэвхждэг нь бичигдээгүй хууль. Жилийн жилд батлагддаг энэ хууль  энэ хавар ч жамаараа үргэлжлэх нь дамжиггүй. Та бол улс төрийн идэвхтэй ажиглагчдын нэг байх аа?

-Хаврын улс төр энэ жил өмнөх жилүүдээс хүчтэй явагдана. УИХ тарна. Хөгжихгүйгээр нэг байрандаа удаан байж болохгүй. Манайд улс төрийн өөрийн онцлог бий.  1921 оноос хойш 1990 он хүртэл үндсэндээ  төсвийн 60 хувь нь ЗХУ-аас хамаарагдаж байсан бол өнөөдөр төсвийнхөө 40 хувийг олон улсын байгууллагуудаас авч байна. Энэ бол гайхалтай дэвшил мөн үү гэвэл мөн. Нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоотой болсон.  Өнөөдөр нийгэмд гарч байгаа гай гамшиг бүхэн  олон намын тогтолцоотой  холбоотой.  Намыг бүтцээр нь авч үзвэл орчин үеийн ардчилсан намын бүтэц биш, маш хатуу гишүүнчлэл бий болсон. “Хөгжил” гэх үгтэй ч  үнэндээ нийцэхгүй байна. Намуудад хар амиа бодсон хүмүүс олширлоо. Манай нам ялбал “Би ажилтай болно” гэдэг аминч үзэл  явсаар байгаад өнөөдөр албан тушаалын наймаа болж хувирсан. Албан тушаалын хээл хахууль Монгол Улсыг удирдаж байна. Одон медалийн шагнал Монгол Улсыг удирдаж байна. Доод түвшинд  архидалт Монгол Улсыг удирдаж байна. Товчхондоо албан тушаалын наймаа, хээл хахууль, одон медаль, архидалт Монгол Улсыг удирдаж байна. Бодлого нь байдаггүй, хүн байдаггүй, асуудалд  хэн ч шийдэл, гарц олж хардаггүй. Учир нь боловсролын салбарын тогтолцоо нь сэдэв задлах хэлбэрээр явагдаж  ирсний уршиг энэ.  Энэ бол 200 жилийн өмнө л байсан тогтолцоо. Монголд асар удаан оршсоор байна. Өнгөрсөн долоо хоногт Финландад 100 жилийнхээ боловсролоос салъя гэдэг  аян өрнөлөө. Боловсролын хувьсгал болж буй энэ эрин үед Монгол хоцорч болохгүй. Бид шилжилтийн үеэ маш удаан барьж байна. Монгол бол ардчилсан улс биш. Ардчиллыг сонгосон гэж хэлж болно. Эдийн засгийн шилжилтийн үедээ явж байна. Үүндээ хэтэрхий удчихлаа. Дэлхийд ингэж уддаг улс манайхаас өөр байхгүй. Эр зориг гаргаад Монголд хувьсгал болчихно гэж байхгүй. Үүнд гарц чухал. Монгол Улс төсвөө ч бүрдүүлж чадахгүй байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк үүнийг ихэд гоёор хэлдэг. Төсвийн сахилга бат байхгүй  гэж. Энэ бол зөөлөн гоё үг. Монгол Улсын  амьдрал 11 тэрбум ам.долларын дотор өрнөж байна. 6 тэрбум ам.долларыг бид  өөрсдөө бий болгож,  үлдсэнийг нь гадны туслалцаагаар олж авдаг. Ийм байдлаар удаан үргэлжилж болохгүй. Бид бүтцийн, менежментийн эрс өөрчлөлтөд орох шаардлагатай байна. Миний хувьд энэ бүхнийг хийх  санаанд багтаж байгаа.

-Тодорхой яръя л даа.

-Бид нүүдлийн соёлоос иргэншлийн соёл руу орох гээд хүсээд байна. Нүүдлийн соёл нь уулнаас урсаж байгаа цэнгэг горхийг дагаж байгаа малын бэлчээр. Энд амьдралын өрнөл явагдаж байна. Иргэншил газар нь мөрөн голд хот суурин газар бий болох. Гэтэл манайд мөрөн гол нь алга. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурт цутгадаг. Амар мөрөн нь Хятад, Оросын хилээр цаашаа явчихсан. Монголчууд бидэнд хүртээл алга. Бид НҮБ-ын гишүүн орон. Энэ байдлаа танилцуулж шинэ хуулийн төсөл гаргаж улмаар Монгол Улс мөрөн голтой болох ажлыг эхлүүлэх ёстой. Энэ бол 21-р зууны хамгийн гайхалтай бүтээн байгуулалт. Үүнд нөгөө хүрэхгүй байгаа төсөв хамааралгүй. Бид дэлхийн нийтийн нэг гишүүн.

-Тэгэхээр та хөгжлийг төсөвтэй холбон тайлбарлах гээд байна уу даа?

-Яг тийм. Үүнийг би төсвийн тэнцэтгэлийн ардчилал гэж  тодорхойлж байгаа. Монгол нэг төсвөөр явахгүй. Монгол гурвын гурван төсвөөр явна. Дэлхийд ийм бүтэц хаана ч байхгүй. Бид юу ч үйлдвэрлэдэггүй  учраас ингэж л явахаас өөр зам байхгүй.  Хоёрт, төсвийг нь бүрдүүлж байгаа гол  зүйл нь Монголын соёл. Монгол юугаараа өөрийн төсвөө бүрдүүлэх  вэ гэхээр  түүх,  соёл хоёроороо. Түүнийг бүтээж туурвих чадвар хэрэгтэй. Би зорилго  тавьсан байгаа. Монгол Улс 11 тэрбум ам.долларын төсөвтэй болно.  Чадваргүй хүмүүсийн хийж чаддаг юм нь хуйвалдаан. Хот суурин  газар  бол чадвартай хүмүүсийн эв нэгдэл. Манайд  харамсалтай нь алга.  Монгол улсыг чадвартай хүмүүс хөгжүүлнэ. Суурин соёлд орохын тулд эхлээд бүлгэм бий болдог. Бүлгэмийн гол ярьдаг асуудал нь санхүүгийн хүртээмж.

-ОУВС-гийн дэмжлэгтэйгээр "Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөр эерэг үр дүнтэй, төсвийн сахилга бат сайжирсан" гэж дүгнээд байгаа шүү дээ?

 -Олон удаа хамрагдсаны эцэст одоо нэг учраа олж эхэлж байгаа байх. 16 жилийн турш бодсон төслөө би удахгүй танилцуулна.  11 тэрбум ам.доллар олох энүүхэнд. Жоохон сэтгэлтэй л байхад чадна. 

       -НАМ БОЛ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСИЙН ТЭЖЭЭВРИЙН ТОГОО-

-Улс төрчдөөс сэтгэл дутаж байна гэж үү?

-Тэд сэтгэл гаргахгүй байна. Уул уурхай, нүүрс ярихаас хэтрэхгүй. Дэлхий дээр юу их байна, мөнгө л байна. Харин яаж гэдэг нь чухал. 

-Та улс төрд орох боломж байсан. 2000 онд эх орондоо ирэхэд АН танд  баахан мөнгө амалсан байдаг.  Оронд нь  таниас яг юу хүссэн юм бэ?

-Америкаас ирэхэд АН Б.Билэгт, Ц.Энхтүвшин хоёрыг над руу явуулж байгаа юм. Тэр хоёр надад боодол мөнгө барьж ирсэн. 10 мянган ам.доллар  гаргаж ирээд “Малыш, чи ганцаараа намаас мөнгө авна. Бусад нь мөнгө өгч орно. Чамаас өөр намаас мөнгө авах хүн байхгүй” гэсэн. 10  мянган ам.доллар бол сонгуульд үнэхээр хангалттай санхүүжилт.  Мөн халаасны 100 мянган төгрөг байсан. Одоо намаа аваад яв. Хэдэн хүн Элчин сайд болох гэж байгаа юм. Тантай одоо уулзана” гэж хэлсэн. Тэгээд би ганц хэдэн хүнтэй нь уулзсан. Уулзаад үзтэл “Англид Элчин сайдаар сууна” гэж байна аа. Англи хэлтэй юу гэтэл “Үгүй” гэж байна. Би бүр гайхсан. Гэтэл өмнөөс “Би намдаа маш их мөнгө өгсөн” гэлээ. Тэгээд л би  шууд ойлгосон л доо. Би чадваргүй хүмүүсийг ажилд томилж оронд нь мөнгө авах юм байна гэж. Албан тушаалын наймаа гэдэг зүйл аль 2000 онд эхэлчихсэн  байсан байгаа биз.


-Тэгээд л шууд татгалзсан уу?

-Хоёр өдөр бодсоны эцэст гарц олсон. Тэгээд би талийгаач С.Зоригийн хэрэг илэрсэн цагт би улс төрд орно гэсэн. Ингэж татгалзсандаа  одоо ч гэсэн бахархдаг. Нөгөө талаар  Ардчилал гэдэг хамтран амьдрах ухаан, маш энгийнээр. Бид энгийн зүйлээ хүндрүүлж ойлгоод байна. Нам бол чадваргүй хүмүүсийн тэжээврийн тогоо. Монголд энэ үг дэндүү батлагдчихсан. Бидний супер давуу тал нь цөөхүүлээ учраас үүнийгээ мэддэг. Хоёрт, аливаа шинжлэх ухаан байгалийн, нийгмийн гэсэн хоёрхон шинжлэх ухаанаас бүрддэг. Нийгмийн шинжлэх ухаан юу өгүүлдэг үү  гэхээр бүгдээрээ оролцоод байгаа хэрнээ хамгийн муу хүн гараад байна гэдгийг л өгүүлдэг. Дэлхий хэдийнээ мэдээд өөрчлөлт хийгээд байхад мода Монголоор дуусдагийн жишээгээр 28 жил үүнтэйгээ бид ноцолдлоо. Угаасаа 20 жилийн дараа Дэлхийн улс оронд нам гэж байхгүй болно. Дахиад мода монголоор дуусах уу. Хэрэггүй дээ.

-Ардчиллын удирдагч,төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, ял шийтгүүлж буй  гурван иргэн бий.  Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

 -Одоо хоригдож байгаа гурван хүндээ  асуудал  байгаа ч юм биш. Гол нь хэн алсан, захиалга хэн өгөв гэдгийг л олох. Дунд нь зохион байгуулагч орсон байх магадлалтай зэрэг олон зүйл нь тодорхой байгаа. Гүйцэтгэх ажлын хэсэг дээр зориуд өөрчлөлт орж байгаа. Үүнийг нийт масс мэдэхгүй. Миний мэргэжил тагнуулч учраас цаана нь болж буй  учир шалтгааныг нь би олж харж чадаж байна. Хэргийг илрүүлэх гүйцэтгэх ажиллагаанд өөр тохируулга орж ирсэн гэж хэлнэ.

-Ардчилсан хөдөлгөөний удирдагч, санхүүжүүлэгч байсан хүний хувьд асуухад, одоогийн залуусын улс төрийн оролцоо хэр байна вэ? Таны үеийнх шиг бадамласан зүрх зориг байх  юм уу?

-Үнэндээ залуус өөрсдийнхөө амьдралтай зууралдаад  л таарч байна. Өөрийнхөө эмэгтэйд эр хүн болж харагдах гээд л. Нөгөө талаар улс төрд нас чухал. Хэт залуу байх хэрэггүй. 50 гараад ор ир л дээ.  Улс төр гэж сүр бадраагаад хэрэггүй.  Монголын улс төрийг улс төр гэхгүй. Бодлого алга. Цаашид нам  гэж байхаа ч болино. Оронд нь иргэний нийгэм гарч ирнэ.  Харин яаж гэдгийг би энгийнээр тайлбарлая.  Монгол улс хоёрхон хөрштэй. Монгол-Орос найрамдлын нийгэмлэг гэж хүчирхэг байгууллага Монголд байсан. Энэ байгууллагын төлөөллийн 50 хувь нь эмэгтэй, 50 хувь нь эрэгтэй байх нь эхний шалгуур. Хоёрт, 75 хувь нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх энэ шалгуурыг хангасан хүмүүсийг дээрх нийгэмлэгт оруулдаг байсан. Бид хоёрхон хөрштэйгөө наймаагаа хийж чадахгүй байна, гарц нь найрамдлын нийгэмлэгээр үүснэ. Энэ нийгэм бол арилжааны нийгэм. Хоёр хөрштэйгөө наймаа чадахгүй бол цаашаа явахгүй. Наймаа гэдэг нь блансаа барих. Хятадаас орж ирж байгаа бараанд яг таарсан бараа монголоос гарна гэсэн санаа. Адил тэнцүү байх. Мөн Монголчуудын тэтгэврийн доод хэмжээ хоёр хөршөөс өндөр байж бидэнд  бахархал бий болно.

-Та 11 тэрбум ам.долларын төсөв олоод  2020 оны сонгуульд нэр дэвших нь ээ?

-Үгүй дээ, сонгуульд нэр дэвших нь миний зорилго биш. Би хоёр намын  нөхдүүдтэй ярилцана. Та нар Монголын төсвийг  11 тэрбум ам.долларт хүргэ.  Тархи ажиллуул.  Би хоёр төсөв бий болгоё, цалин авахгүй гэж хэлнэ. Би бол бүтээлтэй хүн. Тэд намтар баяжуулж цаг элээгээд байна. Монгол улс хөгжих энүүхэнд, уг нь.  Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хэн нь зоригтой байх нь уу, харъя л даа. Энэ цаг үед ганц л зүйлийг нийгэм тэднээс хүсэж байна. Авилгачдыг шоронд суулгах хэрэгтэй. Эд хөрөнгийг буцааж авчир. Хэрэв чадахгүй юм бол яах гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болсон юм, тэд.  

-Хоёр намын гишүүдээс  хэнтэй нь илүү ойр вэ

-Бүгдэдтэй нь. Явж явж би бүгдийнх нь босс. Би тэдний хүндлэлийг авсан. Хоёрт, би бүхэл бүтэн хувьслыг өөрийнхөө мөнгөөр хийсэн хүн.  Аз болоход урвалт намайг аварсан. Үгүй байсан бол би цаашаа яваад л байх байсан биз.

 -МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ УЛС ТӨР ГЭХГҮЙ. БОДЛОГО АЛГА-

 

-“Ямар ч  улс төрийн үйл явдал урвагчийн буянаар өрнөдөг.  Одоо ч ялгаагүй. Урвагчид байгаа учраас л улс төрийн намууд дотроо бужигнадаг” гэж  та нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Одоо энэ үзэл нь өөрчлөгдсөн болов уу

-Урвалт бол байдаг л зүйл.

-Та болон таны журмын нөхөд Монгол Улсад ардчиллын салхийг сэвэлзүүлсэн. Ардчилалд оруулсан хувь нэмрээ товчхоноор  юу гэж тодорхойлох вэ?

-Эр зориг.

-Тэр агуу  тэсвэр хатуужил, эр зориг тэнхээ одоо танд бий юу. Өнөөдөр  УИХ-ын гишүүдэд эх орны төлөөх эр зориг дутаж, зөвхөн амин хувиа хичээсэн  үзэл давамгайлах болсон?

Намуудад хар амиа бодсон хүмүүс олширсон  нь үүнтэй холбоотой. Эр зориг гэдэг бол  шийдвэр. Өнөөдөр ч гэсэн би тэрхүү эр зоригоор Монгол  Улсыг  11 тэрбум ам.долларын төсөвтэй болгоно гээд л явж байна. 1990 оны үеийнх шиг бослого үймээн одоо хэрэггүй.

- 2016 оны  УИХ-ын сонгуульд  ялагдсан  Ардчилсан нам алдаа оноогоо дэнсэлж намынхаа шинэчлэлийг эхлүүлээд багагүй хугацаа болж байна. Өнгөрсөн амралтын өдөр   намын дотоод сонгууль нь тун чиг хэл амыг  гишүүд дундаа дагууллаа. Ардчилсан нам “ЭРДЭНЭ ВАН”-гийн нам болох нь уу гэх халаглал  нийгэмд байгаа нь илт. Та ийм ардчиллыг хүсээгүй л байх?

-АН-ын дарга С.Эрдэнэ харин ч эсрэгээрээ хийж  чадаж байна шүү дээ. Би оронд нь байсан бол өдөр болгон зодоон хийнэ. С.Эрдэнэд бусдын эвийг олчихдог чадвар байна. Ийм хүн ховорхон шүү. Хогийн шааруудын эвийг олж чадаж байна. М.Энхболд, С.Эрдэнэ хоёр характерийн хувьд хоорондоо адилхан. Хоёулаа намдуу зөөлөн хүмүүс.  Би хоёуланг нь эртнээс  танина. Яг л тэр хэвээрээ. Хар амиа хоохойлсон хүмүүсийн дунд С.Эрдэнэ ротаци явуулж чадлаа шдээ.

-Энэ хаврын улс төрийн тод өнгө яах аргагүй Сангийн сайд асан С.Баярцогт байна.  АН-ын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, С.Баярцогтыг намынхаа гишүүнчлэлээс хаслаа. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Зөв. Хулгайчдыг явуулсан дээр. Энэ бол эхлэл. Олон хүн шуналын нөлөөнд автагдсан. Тэдэнд сургамж болог. Э.Бат-Үүл ч ялгаагүй дээ. Тэр миний цүнхийг барьдаг байсан. Эцэст нь түүний шунахай байдал нь ил гарсан даа.

Ярилцсанд баярлалаа.

 

Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 62 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.9.46.110) 2020 оны 02 сарын 02

Тиймээ. Бид цүнх баригч залуучуудаас салах хэрэгтэй

0  |  0
Gxd(202.131.238.35) 2022 оны 02 сарын 21

Энэ нэг юм байж байгаад л цэцэрхэх юм .Ядаж итгэхээр юм яриаач ардчилал эхлэхэд та хоёрын хэн нь хэн байсаныг тэр үеийхэн бүгд мэднэ нас чинь хүрдэг юм бол ядаж 30 жилийн дараа ингэж солиорооч. Ардчилалд анх итгэж ард түмнээс өгсөн хөрөнгөөр тоглосон хулгайч шүү чи. Тэгээд өөрийгөө ардчилалын мөнгө босгосон гэж яриаад байх нь утгагүй харин ч чоно борооноор гэж чи архиныхаа мөнгийг санаа зовох юмгүй олж байсан...

1  |  0
ё(202.72.245.122) 2018 оны 04 сарын 03

Энэ бол сонгодог утгаар нь ямар ч будилиангүй боддог хүн

0  |  0
я(94.222.125.233) 2018 оны 04 сарын 03

Мундаг хеен !

0  |  0
Zochin(202.9.41.133) 2018 оны 04 сарын 02

Ene galzuu yu gej yarih ni yahav, harin medrel muutai hunees hen yagaad system tei yariltslaga bainga avaad taraagaad baigaag shalgaad uzehed gemgui. Yamar neg zorilgo baigaa l baih

0  |  0
hamaatan sadan ni he(84.129.14.194) 2018 оны 04 сарын 02

ene eruul hun uu ?

0  |  0
са(66.181.160.77) 2018 оны 04 сарын 01

Малишын цунх баригч баатар Батүүл үнэн үү ? хариу.

0  |  0
Zochin(103.26.195.253) 2018 оны 03 сарын 31

Ардчилсан нам лидерүүдээ хөөж явуулж н. Энхтүвшин мэтийн шаар шавхруунуудаар дүүрсэн нам болж байна.

0  |  0
ЗОЧИН(27.123.212.135) 2018 оны 03 сарын 31

Жинхэнэ сумтай гар гэж энийг л хэлэх байх даа. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьдаг хүн ардчиллын анхдагч гэхээр нээ эмгэнэлтэй байна даа. Ийм л хүмүүс монголын тухай ярихаар яаж ч олигтой байх билээ. Хэлэх ч үг алга мэдрэлтэй новшнууд.

0  |  0
Иргэн(27.123.214.114) 2018 оны 03 сарын 31

шёзофёрин гэдэг өвчнөөр олон жил өвдөж байнаа.тийм ан намын анхдагч байсан юм бол ингэж яьахгүй ш тэ.үргэлж сонин хэндчхэрэггүй вм ярьж явах юм.болимоор вм.сэтгэцээ эмчлүүлээчээ

0  |  0
Зочин(202.9.40.74) 2018 оны 03 сарын 31

Надад гэм хийгээгүй ч дурак гэдэг чухамхүү энэ хүнд яг таарах нэр. Хов хоосон сүв сүржин хув худлаа ийм хүнийг сүрлэн бухандай хэмээн нэрлэж болно.

0  |  0
Эрдэнэ(66.181.189.147) 2018 оны 03 сарын 31

Цаад санаа нь С.эрдэнийг тойглож ардчилсан нам руу шургах л санааг олж уншлаа..эрдэнийг худлаа газар магтаад л...инээдтэй шал худлаа гар бна

0  |  0
би(202.179.31.56) 2018 оны 03 сарын 31

Яагаад журмын нехдеесее салаад явчихсийн.Дэмийрч байгаад хеегдее биз дээ?

0  |  0
зочин(202.179.31.56) 2018 оны 03 сарын 31

Унэн худлыг нь мэдэхгуй юм.

0  |  0
Zochin(213.127.67.47) 2018 оны 03 сарын 31

Yamar neg baidlaar ene hun unen yum yariad bna.

0  |  0
зочин(59.153.115.228) 2018 оны 03 сарын 30

АНам албан тушаалын наймааг бий болгосон АНам шагналыг нэр хүндгүй болгосон.Элбэг дорж алтан гадсыг Баттулга гавъяатыг үнэгүй дүүлсэн,үүнийг Эрдэнэ үргэлжлүүлж өөрийн намын хүмүүсээ ихээр шагнаж байгаа,Эрдэнэ хөгийг хогийн адгийн луйварчин даа.

0  |  0
zindaan (185.39.141.25) 2019 оны 12 сарын 19

tonil umhii hugshin hulgaich. chi ol amia hicheesen heden bor yum olj avaad alsiin haraagvi huvia hicheegch amerikruu tonilon . mungu chin duusanguut . bieeree hudulmuruuruu mungu oloh chadvargvi . lalar guilagchin bolonguut mongold ergen irj jingiin tsuvaa boirlon gedsee tejeejeer shiideee yu .

1  |  0
жек(203.91.115.39) 2018 оны 03 сарын 30

энэ тэнэг зоригийн хэргийг илрүүлсэн гээд байгаа юмуу илрүүлээгүй гээд байгаа юмуу юу солиороод байгаа юм

0  |  0
zochin(64.119.27.146) 2018 оны 03 сарын 30

batuuliin tsunkhiig kharin ene amitan barisan shuu soliotoi amitan

0  |  0
zochin(150.129.140.253) 2018 оны 03 сарын 30

erdene uuruu hogiin shaar yum chin uchriig ololgui yahav dee

0  |  0
Tooroi banid(103.57.93.45) 2018 оны 03 сарын 30

Энэ Малышхэлэх гэснээ гүйцээгээд хэлчихэж чадахгүй, хоёрын хооронд авах ч хэцүү хаях ч хэцүү юм донгочихоод алга болчихдог хогийн нөхөр дөө. Ийм амьтан юуны чинь тагнуул байдгийм. Одоо ийм цаг үед л хэлэх гэснээ хэлчихээд намбайгаад сууж байх насан дээрээ ирсэн ш дээ. Энэ тэнэг нөхөр чадахгүй дээ.

0  |  0
хорол(202.9.41.113) 2018 оны 03 сарын 30

Арай л худлаа шаах юмаа

0  |  0
ysan tolgoitoi teneg(148.60.92.227) 2018 оны 03 сарын 30

Yum ynsaad yhaarch chadahgyi bol ergyy tenegyyd hohi chini?Ta nar yagaad iiim ergyy boloo be?....bainga l syymjilel,eersdee eer enchegees ni sanal onoloon helj chadahgyi sarmagchingyyd yy?....

0  |  0
ysan tolgoitoi teneg(148.60.92.227) 2018 оны 03 сарын 30

Yum ynsaad yhaarch chadahgyi bol ergyy tenegyyd hohi chini?Ta nar yagaad iiim ergyy boloo be?....bainga l syymjilel,eersdee eer enchegees ni sanal onoloon helj chadahgyi sarmagchingyyd yy?....

0  |  0
зочин(103.229.123.245) 2018 оны 03 сарын 30

Малыш гэх ЭнхтүвшинЭнэ Монголд юу хийчихээд ингэж том том мултарч 11тэрбум доллар ч гэх шигтэнэг хүн ч тоож уншихгүй юм ярьдаг байнаа Үнэхээр ч НАХЯ ны тагнуул байсан үнэн шүү Дандаа хэрүүл хийж энд тэндийн хүмүүсийг муучилж явах юм

0  |  0
777...999.(27.123.212.142) 2018 оны 03 сарын 30

Энэ 1989-1990 онд НАХЯамын туршуул хийжАрдчилсан холбооныхоны дунд ажиллаж байгаад баригдаад МоАХолбооноос хөөгдсөн гар шүү дээ одоо түүнийгээ мартчихсан гэж бодоод бүлт бүлт үсрээд явж байх юм. Ийм л байна

0  |  0
777...999.(27.123.212.142) 2018 оны 03 сарын 30

Энэ 1989-1990 онд НАХЯамын туршуул хийжАрдчилсан холбооныхоны дунд ажиллаж байгаад баригдаад МоАХолбооноос хөөгдсөн гар шүү дээ одоо түүнийгээ мартчихсан гэж бодоод бүлт бүлт үсрээд явж байх юм. Ийм л байна

0  |  0
ХӨХ ТЭНГЭР(103.10.21.86) 2018 оны 03 сарын 30

ЯГ ҮНЭН ЭНЭ ЭРДЭНЭЭ ЧИНЬ ЭХНЭРЭЭ АЛСАН АЛУУРЧИН БАЙГАА ЮМ ГЭРИЙНХЭЭ БАЛКОНООС ТҮЛХЭЭД УНАГААЧИХСАН БАЙГАА ЮМ ШОРОНД ХИЙВЭЛ ТААРНА ХОГЫН ХУЛГАЙЧНУУД ДАНДАА ХҮН ДАРАМТАЛДАГ ГЭСЭН

0  |  0
Амгаа(124.158.126.197) 2018 оны 03 сарын 30

11 тэрбум гэж байна малнуудаа өөрсдөө зөв унш бичиг үсэг тайлагдаагүй лаларууд минь Малиш бол дэмий үеэ өнгрөөсөн баагий тухай үед Монгол улсад байсан 20”000 ам долларын 10 ыг нь энэ пиздаа аваад АНУ-руу арилж өгсөн гэж байгаа юм даа хулгайч чинь

0  |  0
dnivra(202.55.180.2) 2018 оны 03 сарын 30

ene hunii tsaana uv yrihiig ni zaaj ogdog hun bn yrianaac ni haragdaj bn

0  |  0
ЗОЧИН(59.153.113.86) 2018 оны 03 сарын 30

МАЛЫШ ПЯТКАД 10000 ДАЙЛУР ХАРҮҮЛААЧ ҮГҮЙ , ПЯТКА ХАРААЧ ҮГҮЙ , ӨӨРТ НЬ ЮУ Ч БАЙХГҮЙ , МӨНГӨ Ч ҮГҮЙ ХАШААНЫ ПЯТКА . . . ТАНСАН ЛАМЫН ҮЛГЭРИЙН ЗУРГИЙГ ХАЛЬТ ХАРСАНААС БИШ НОМЫГ НЬ УНШААГҮЙ БОЛОВСООГҮЙ ДЕБИЛЬ . . . ЧИ ЗҮГЭЭР Л ЗАЙГАА БАРЬ , МОЙ ТЕБЕ СОВЕТ ...

0  |  0
Album(66.181.182.168) 2018 оны 03 сарын 30

Э.Бат-Үүл ч ялгаагүй дээ. Тэр миний цүнхийг барьдаг байсан. Эцэст нь түүний шунахай байдал нь ил гарсан даа. XAXA

0  |  0
рхаөахраө(202.21.103.86) 2018 оны 03 сарын 30

энэ арзайсан хятад гуцлаа л байна.

0  |  0
Зочин(43.228.129.65) 2018 оны 03 сарын 30

Энэ одоо юу юм бэ? Өөрөө хэнч бишмал байш бас хуцах дуртай!

0  |  0
зочин(66.181.191.110) 2018 оны 03 сарын 30

Цагаандариумийн Энхтүвшин гэж Ц.Элбэгдоржийг дагаж пялдгансан зальтай,шуналтай нэг нөхөр бий дээ.

0  |  0
Зочин(103.212.119.134) 2018 оны 03 сарын 30

Таныг дэмждэг шүү.

0  |  0
,,,(202.55.191.205) 2018 оны 03 сарын 30

11 тэрбум ам доллар гэж ярь малаа

0  |  0
Зочин(150.129.142.251) 2018 оны 03 сарын 30

11сая ч арай бишээ. Баттулга монгоо хамгаалах зориг гаргасан болохоос офшорчдыг илруулэх зориг дутах байлгуй. Оороо офшорчин юм чинь

0  |  0
Тэнэг(150.129.142.82) 2018 оны 03 сарын 30

Энэ Малыш гэх тагнуулч, ”ДО” яамны ч гэгддэг хунийг Еренхийлегч юм уу Еренхийлегч сайдаар тавьчихмаар юм бишуу! Энэ хун Баттулга, Хурэлсух хоерыг яахыг нь харахад байгаа ч юм уу? Их л том ярьдаг, их ч зоригтой хун бололтой юм! Бодоцгоогоорой агу ухаантнуудаа!!!

0  |  0
Туяа(112.72.14.209) 2018 оны 03 сарын 30

11 тэрбум ам доллар гэж ярь малаа

0  |  0
Orhon(203.91.119.102) 2018 оны 03 сарын 30

hutsvaa chi muu gulug nohoin baas chamtai chamgui huvisgal gardagaaraa garah baisan chi bol hulganii gulchgii adagiin shaar urvagch pizduk

0  |  0
ййй(64.119.18.189) 2018 оны 03 сарын 30

За за над мэт нь ойлгох толгой байх ч үгүй юм байна юун 11 сая доллар яриад байгаа юм бол .

0  |  0
Зочин (66.181.164.244) 2018 оны 03 сарын 30

Энхтүвшин аль хэзээний улааныг үзэж урваж шарыг үзэж шарвадаг хэвээрээ байх шив дээ

0  |  0
Top