Астана хоттой археологи судалгааны асуудлаар хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 31

Казахстан  улсад ажлын айлчлал хийж буй  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырал нар өчигдөр  албан ёсны уулзалт хийлээ.  Д.Кыдырали алд цэнхэр хадаг барьж, сүү амсуулж  С.Чинзориг сайдыг угтан авч, Казахстан Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын өргөн хүрээтэй ажилд өндөр их амжилт гаргахыг ерөөлөө.

Олон улсын Түрэг академийн Монгол Улсын шинжлэх ухаан, соёл, боловсролын  байгууллагуудтай  2014-2018 оны хооронд  хамтарсан үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцан, түүний ажил хэрэгт өндөр үнэлэлт өгсөн С.Чинзориг сайд академийн  монгол судлалын  талаар ирээдүйн төлөвлөгөөнд  илүү дэмжлэг үзүүлэх  нь чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдсан байна. С.Чинзориг сайд   хөрш зэргэлдээ оршдог Монгол- Казахстан  улс  зөвхөн  эдийн засаг, худалдаа арилжааны биш басхүү  соёл, шинжлэх ухааны чиглэлээр олон талын харилцаагаа гүнзгийрүүлэх нь эртнээс зан заншил, ахуй амьдрал нь ойролцоо хоёр ард түмний эрх ашигт илүү нийцнэ гэдгийг онцолсон байна.


Олон улсын Түрэг академи Монгол Улсын Түүх, археологийн  хүрээлэнтэй хамтарч Булган аймгийн «Шивээт улаан»  тахилын онгон цогцолборт 3 жил дараалан археологийн малтлага судалгаа хийж буй бөгөөд мөн Монголын Үндэсний музейтэй хамтарч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт буй Гүнбүрд, Хаяа худаг тахилын онгон байгууламжид судалгаа явуулж, тус дурсгалд зориулж хамгаалалтын хашаа барьсан юм. Олон улсын Түрэг академий н ерөнхийлөгч Д.Кыдырали шинжлэх ухааны салбараар улам нягтран ажиллахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын холбогдох байгууллагуудад гүн талархалаа ийлэрхийлж,  академийн номын сан, музейг хүндэт зочдод танилцуулсан байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top