Тойм: 2020 он гэхэд 263 мянган ажлын байр бий болгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

Өнгөрсөн долоо хоногт нийгэм, эдийн засаг, улс төрд сонирхолтой үйл явдлууд өрнөв. Зиндаа.мн сайт эдгээр үйл явдлаас тоймлон хүргэж байна.

2020 он гэхэд 263 мянган ажлын байр бий болгоно

 Засгийн газраас найм дахь удаагийн эдийн засгийн чуулганы өнгөрсөн долоо хоногт  “Хүчээ нэгтгэе” уриан дор амжилттай зохион байгууллаа. Засгийн газар Хөгжлийн гурван тулгуурт  бодлогоо танилцуулсан юм. Төр, хувийн хэвшлийн хүчийг нэгтгэх зорилго дор болсон энэхүү чуулганд 900 гаруй төлөөлөгч оролцсон. Засгийн газраас 2020 он гэхэд 263 мянган ажлын байр шинээр бий болгох,  түүнчлэн 10 бүтээн байгуулалтын ажлыг ч зарлалаа.

Ийнхүү төрийн бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлалын дагуу Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, зөвлөлдлөө.

236 албан тушаалтны ХОМ-ийг зарлалаа

Авлигатай тэмцэх газар жил бүр төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлдэг. Энэ мэдээллийг өнгөрч буй долоо хоногт дэлгэлээ. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.Ерөнхийлөгч Х.Баттулгын жилийн орлого 19 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 24 сая төгрөг. 

 УИХ-ын дарга М.Энхболд  хадгаламжиндаа 597 сая 44 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1 тэрбум 756 сая төгрөгийн хадгаламжтай гэхчлэн мэдээллүүдийг ил болгоод байгаа юм.   

Зарим албан тушаалтанд хариуцлага тооцож, бас цол хураав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага алдсан албан тушаалтнуудад “зөөлөн” хандахгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн.  Өнгөрсөн долоо хоногт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг тэтгэврийн насанд хүрсэн нь чөлөөлөх үндэслэл болжээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас огцруулах шийдвэр гаргаж, Р.Энхтөрийг Засаг даргаар батламжлуулахаар Ерөнхий сайдад санал хүргүүлжээ.  Харин Ерөнхийлөгч Х.Баттулга   бригадын генерал Х.Жекейгийн цолыг хураах зарлиг гаргасан нь бас нэгэн содон шийдвэр байв. Түүнийг Монгол Улсын харьяатаас гарсан учраас цолыг нь хураажээ.

 “Дахин тэвчихгүй”

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1.8 сартай нялх хүүг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсны улмаас хэсэг ээжүүд олон нийтийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж, олон хүний дэмжлэг авав. 10 хүрэхгүй хоногийн хугацаанд 400 мянга гаруй хүн нэгджээ.

Улмаар “Дахин тэвчихгүй” хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг Бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулж, иргэд, урлаг, соёлынхон, төрийн бус байгууллагууд, залуусын төлөөлөл  хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэв. Анх долоон ээж нэгдэж олон нийтийн цахим сүлжээнд үүсгэсэн уриалга ийнхүү тайван жагсаал болон өргөжсөн юм. Жагсаалыг зохион байгуулагчид Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг  шийдвэр гаргагчдад  хүргүүлнэ гэж мэдэгдээд байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.189.84) 2018 оны 04 сарын 02

8 huvin zeelee uguuchee heden sar yrih gesiin

0  |  0
Bb(73.239.110.215) 2018 оны 04 сарын 02

Ajliin bair gol bish avdag tsalin hed ve amidrald hurehuu gedeg bn. Ajil hangalttai bn tsalingii ni golood hiih hun alga esvel yamar ch chadvargui diplomnii gol bertegchinguud duuren.

0  |  0
Зочин(182.160.0.200) 2018 оны 04 сарын 01

2020 он гэхэд 263000 ажлын байр бий болгоно гэдэг нь жилд 131500 ажлын байр шинээр бий болно гэсэн үг үү? Монголд шимэгч бичиг цаасны ажилтнууд хангалттай. Тэдний тоог өсгөөд гийгэмд, улсын эдийн засагт чмар ч нэмэр болохгүй. Гагцхүү үйлдвэрүүд л барих шаардлагатай. Тийм бол нэг үйлдвэр 1315 хүн ажиллана гэвэл 100 үйлдвэр хэрэгтэй болно. Ингээд бодвол Хүрэлсүх сурсан зангаараа худал ярьсан юм биш үү?

0  |  0
Зочин (64.119.24.111) 2018 оны 04 сарын 01

Тэтгэвэрт гарах бүх хүмүүс ээ тэтгэвэрт нь гаргаад ажилгүй залуучуудаа ажил болгох арга хэмжээг бүх байгууллагуудад уриалмаар байна.Тэгвэл олон хүн ажилтай болж ард иргэдийн амьдрал хүртэл дээшилнэ шүү дээ

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 01

Oros shig saihan hogjihiig tuld, huuli sahidag bolohiin tuld Hyrelsyh eronhiilogchtei gar niilj ajillah estoi,….dendyy udaan baina, dorvitoi shiidliig hiihgui baina daa

0  |  0
Иргэн(202.9.40.107) 2018 оны 04 сарын 01

Ажлын байр бий болгох нь засгийн газрын үндсэн үүрэг биш шүү. Харин ажил хийх гээд байгаа хүнд саад тээг тавихгүй байх , тэдэнд туслах нь гол зорилго болно. Намын гишүүддээ ардын хүүхдүүдийн хоолны тавагнаас шүүрдэн өгдөгөө боль!!!

0  |  0
Top