Д.Болд: Идэрмаа чиний дотоод үзэсгэлэн, сэтгэл зүрх чинь хүндэлмээр шүү

2018 оны 04 сарын 02

“The Voice of Mongolia” шоуны "BATTLE" үргэлжилсээр байна. Өчигдрийн оролцогчид үнэхээр гал гарсан өрсөлдөгчид байсан бөгөөд, шүүгчид сонголтоо хийх гэж хувь хувьдаа багахан сандарч байлаа.

Шоуны хамгийн чанартай оролцогчдыг нэг дор багтаасан гэх шүүгч Д.Болдын хувьд өчигдөр тун хэцүүхэн сонголтуудтай тулгарсан юм. Тухайлбал, “Universe best songs” наадмын гран-при шагналт Билгүүнээс татгалзаж Мөнхбаярыг сонгосон нь ч энэхүү шоу хэчнээн шалгуур өндөртэй, мэдрэмж шаардагдахыг харж болно.

Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал тус шоунд оролцож шүүгч Д.Болдыг сонгосон. Олны танил хүмүүсийн хүүхэд, гэр бүлийн хүмүүс нэлээд шалгарсан тус шоунд олон нийт түүнд нэлээн найдвар тавьж байсан нь мэдээж. Харин түүний өрсөлдөгч СУИС-ийн оюутан, өсөх ирээдүйтэй жүжигчин С.Идэрмаа байлаа. Гэхдээ Д.Болд Ж.Ариунжаргалыг сонгож, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрх олгосон юм.

Шүүгч Д.Болдын хувьд үзэсгэлэнтэй, авьяаслаг хоёр оролцогчоос сонголт хийх тун хэцүү байсан нь дамжиггүй. Мөн тэрээр өөрийн сошл хуудсаар дамжуулан С.Идэрмаагаас уучлалт гуйжээ.

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nergui(103.206.195.139) 2019 оны 05 сарын 14

Shuugch hun uuchlalt guih shaardlagagui shuu dee manaih Neeh sonin yumaa temtseen bol temtseen

0  |  1
Зочин(202.131.225.197) 2019 оны 05 сарын 14

Дуучин шалгруулах шоу тэмцээн дэндэж байнаа бүгд дуучин болчихоор яах юм болж бнаа

0  |  1
7777777(202.55.191.205) 2019 оны 05 сарын 14

монголчууд , тэр дундуу залуучууд бүгд дуучин болох гээд хошуурчих юм аа.... Үүнийг зогсоох хэрэгтэй шүү... Бүгд ажил хийе гэж хошуурах хэрэгтэй шүү дээ... Ийм нэвтрүүлэгээ болих хэрэгтэй шүү...

0  |  1
Top