Донжтой хоёрын хоршил доргиож чадлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

"Voice"-ийн тайзнаа өвөрмөц дуу хоолой, өнгөлөг стиль имижээрээ онцгойрч чадсан хоёр бол Н.Мөнгөнтулга, С.Номин нарын хоршил байлаа. Шүүгч С.Ононбатын багаас эхний шатанд олны анхаарлыг ихэд татаж чадсан хоёр оролцогч бол яах аргагүй тэд юм. Хэдийгээр хасагдах шатанд хоорондоо таарсан ч  үнэхээр зохицож дуулж чадсан бөгөөд "No Woman, No cry" дууг тунч амжилттай дуулж сонордуулсан юм. Мэдээж шүүгч аль нэгийг нь сонгох учиртай. С.Ононбат энэ удаа С.Номинтой тэмцээнээ үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Харин аз жаргалыг дуулагч залуу Н.Мөнгөнтулга шүүгчийнхээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд энэ тэмцээнд оролцсоноор өөртөө  илүү итгэлтэй болсноо зарлаад амжсан юм. Авьяаслаг уран бүтээлч залуудаа улам их амжилтыг хүсэн ерөөе. 


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top