Ука: Аав чинь чамаар бахархаж байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

"The Voice of Mongolia-2018" шоуны оролцогчид дунд олны танил эрхмүүдийн хүүхдүүд цөөнгүй оролцож байгаа юм. Тухайлбал, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Ёолкын хүү Ё.Билэгт нарыг дурдаж болно. Тэдний хувьд эцэг эхийнхээ алдар нэрийг өндөрт өргөж, энэхүү шоунд авьяас чадвараа гайхуулж явна. Ё.Билэгтийн хувьд Ука шүүгчийн багт уригдан оролцож, хасагдах шатанд тун амжилттай дуулсан ч тэмцээнийг орхиход хүрсэн. Гэхдээ Ё.Билэгт үнэхээр уужуу ухаантай, зөв бодолтой хүн гэдгээ харуулж, хасагдах шатны рингэн дээрээс "Дуугаа хэзээ ч орхихгүй ээ" хэмээн ам бардам хэлээд буусан нь олон үзэгчдийг уяраагаад авсан юм. Түүний гэр бүл тэр тусмаа аав нь хүүгийнхээ үнэнч дэмжигч, дотны нөхөр нь гэдгээ ч харуулж, хоёр ч шатных нь шалгаруулалтад өөрийн биеэр ирсэн байв. Ука шүүгч Ё.Билэгтэд хандаж "Аав тань чамаар үнэхээр бахархаж байгаа. Чи үнэхээр мундаг дууллаа" хэмээн урмын үг хайрлаж байлаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.87.185.45) 2018 оны 04 сарын 02

Ёолк гуай үнэхээр сайхан хүүтэй юм аа нэг сайхан эр хүн шиг цаанаа нэг зэвүүн харагдаж байнаа

0  |  0
Top