Д.Сэржмядаг охин алга болоод 4 сар болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг охин 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болсон юм. Охин алга болоод 4 сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа  үргэлжилсээр байгаа юм. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлсэн тухай өмнө нь мэдээлэлж байсан. Тэгвэл эрэн хайх ажиллагаа хэрхэн өрнөж байгаа тухай ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа. Тэрбээр “Сэржмядаг охиныг эрэн хайх үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Бид бүхий л хүч чадлаа дайчлан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Ар гэрийнхнийг нь шалгаж байна. Дорноговь болон Замын-Үүдийн цагдаагийн алба хаагч нартай дарга удирдлагууд холбогдон ажиллаж байна. Хотоос алба хаагчид томилгоо аваад Дорноговь аймагт ажиллаж байгаа.  Мөн Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагч нар нэмэлт бүрэлдэхүүнээр Дорноговьд ажиллаж байна. Мөн “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс”оос хүмүүс томилогдоод ажиллаж байгаа юм. Зөвхөн цагдаагийн байгууллага бус маш том баг охиныг эрэн хайхад ажиллаж байна” гэв.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top