“Найз” эмэгтэй хөлсөлдөг үйлчилгээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Манай урд хөрш болох Хятадын Гуандун мужийн худалдааны төв нэгэн сонирхолтой үйлчилгээг нэвтрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм.  Тус худалдааны төв нь худалдан авалт хийхэд нь үйлчлүүлэгч нарт тусалж "найз" эмэгтэйг хөлсөлдөг үйлчилгээг нэвтрүүлээд байгаа аж. Үнийн хувьд 20 минут нь нэг юанийн үнэтэй гэнэ. “Найз” эмэгтэйн үүрэг нь хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт зүйлс авахад нь тусалж, тухайн хүнд зөвлөж өгөхөд чиглэх аж. Тус үйлчилгээг эрэлт ихтэй байх магадлалтай гэж хүмүүс дүгнээд байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top