Эдвард Сүрэн,Төрийн банкинд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны 14.00 цагт товлогдсон ч шүүх хуралд хүрэлцэн ирсэн Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, "Жаст" группийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан байдаг. Тиймээс шүүхээс хуралдааныг дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан. Энэ дагуу шүүх хурал маргааш 09.00 цагт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.
Шүүх хуралд холбогдох үйл явдлыг товч сануулъя. 2013 оны долоодугаар сард “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлсэн байдаг. Уг үйл явдлын дараа Алтангийн хүү Эдвард Сүрэн Хадгаламж банкны гаргасан баталгааг үндэслэж “Жаст групп” ХХК-д 32,8 сая ам.долларыг зээлдүүлсэн гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Улмаар шүүхээс тус оны аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэр гаргаж, “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох, “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэжээ.
Шүүх тухайн хэрэгт Хадгаламж банкны Эрх хүлээн авагчийг татан оролцуулаагүйн улмаас актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Төрийн банкнаас Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Уг шийдвэр болон Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архивт хадгалагдаж байсан хэд хэдэн баримтыг үндэслэж Э.Сүрэнгийн гаргасан баримтууд хуурамч гэж үзэж Төрийн банкны зүгээс Шинээр илэрсэн байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа нь энэ юм.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Алтан гэж луйварчинг Монголын шүүх хэдий болтол хамгаалах юм бэ шал дургүй хүрчихлээ
gadaad nertei hyn yy
gadaad nertei hyn yy