Crocus, Бөхийн өргөө, One Event Hall гэсэн газруудад тоглолт зохион байгуулах боломжгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Crocus", "One event hall", Нийслэлийн Соёл урлагийн газар, Бөхийн өргөө гэсэн газруудад тоглолт болон урлаг соёлын үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа. Тус газрууд нь удаа дараагийн шалгалтаар шаардлага хангаагүй хэмээн үзжээ. Тодруулбал үзвэр үйлчилгээ үзүүлэх танхим нь зураглалын дагуу бус, Галын аюулгүй байдлыг хангаагүй, Техникийн шаардлага хангаагүй, барилга байгууламжийн хийцний хувьд эзлэхүүн нь иргэдэд аюулгүй бус, Хөдөлмөр Хамгааллын аюулгүй байдлын стандартыг хангаагүй, Дотоод хяналтын шаардлага хангаагүй гэх зэрэг зөрчлүүдээс үүдэн тус газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэхүү зөрчлүүдийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.218.165) 2018 оны 04 сарын 03

Borchuudiin urguu

0  |  0
Зочин (182.160.34.231) 2018 оны 04 сарын 02

Бөхийн өргөөнд ”” дуулах өдөр”” гээд ахмадуудыг цуглуулж нийтийн бүжиг хийдэг. Агааргүйгээс гадна өлөн шороо их босдог газар шүү.

0  |  0
Зочин (64.119.26.35) 2018 оны 04 сарын 02

Бөхийн өргөөнд урлагын тоглолт хийхэд үзээд сууж байгаа үзэгчиддээ их хэцүү.Ямар ч агааржуулалт байхгүй,үзэгчидийн хөлс баасыг гоожуулсан,сандал нь хатуу хоорондын зай нь бачуу хир баргийн бүдүүн хүн сандал дээрээ багтаж сууж чадахгүй,урлагын тоглолтонд зориулагдаагүй заал болохоор дуучдын дуу хоолой муу сонсогддог гээд олон бэрхшээлтэй.Мэлээж бөхийн барилдааны үед ч гэсэн тийм л байдаг байх гэж бодож байна.

0  |  0
Bicheech(103.26.194.219) 2018 оны 04 сарын 02

Bux barildax bolomjtoi yum uu?

0  |  0
Top