Д.Трамп Улаан өндөгний баяраар зэвсэглэлээ гайхуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Энэ жилийн хувьд Улаан өндөгний баяр дөрөвдүгээр сарын 1-нд тохиосон байна. Улаан өндөгний баярын өдөр янз бүрийн олон өнгийн өндөг хийж баярладаг ёс заншил нь эрт үеэс Европоос үүсэлтэй аж. Энэхүү баярыг Америкт өргөн дэлгэр тэмдэглэжээ. Тэгвэл баярын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп зэвсэглэлийнхээ техникийг бахдалтай нь аргагүй ярьсан байна. Тэрбээр хэлэхдээ “АНУ-ын эдийн засаг улам хүчтэй болж байна. Манай арми удахгүй урьд өмнө байгаагүй өндөрлөгт хүрэх болно. Энэ онд манай арми 700 миллярд долларыг хүлээн авна” гэжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gereltuya(38.142.20.18) 2018 оны 04 сарын 03

rich country.

0  |  0
Top