О.Ганбаяр: Олон улсын тэмцээнд манай энхийг сахиулагч нар эхний 20 байрыг эзэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Афганистан улсад зохион байгуулагдсан “DАNCON MARCH” тэмцээнд манай энхийг сахиулагчид бахдам амжилт үзүүлсэн байна. Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа О.Ганбаяраас тодрууллаа.

- Хилийн чанадад энхийг сахиулж буй Монгол цэргүүд маань DАNCON MARCH” тэмцээнд оролцож, тэсвэр хатуужлаараа манлайлсан гэсэн. Тэмцээн хэзээ зохион байгуулагдсан бэ? 

- Нью Кабул баазад  Дани улсын цэргийн багаас  өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд “DАNCON MARCH” гээд олон үндэстний цэргийн албан хаагчид оролцсон тэмцээн болсон. “DАNCON MARCH” тэмцээн нь 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. “DАNCON” гэдэг нь Дани улсын зэвсэгт хүчний өдрийг хэлж байгаа юм. Дани улс нь НАТО-ийн эвслийн хүчний орон. Тиймээс Зэвсэгт хүчний өдрөөрөө ийнхүү тэмцээн зохион байгуулдаг. Энэхүү тэмцээн нь тухайн газрынхаа байршил, цаг агаараас шалтгаалаад ачаалал нь янз бүр. Манайхаас нийт энэ тэмцээнд 20 цэргийн алба хаагч оролцсон. Оролцсон цэргүүд маань бүгд дараалаад 1-20 дугаар байранд шалгарсан.

- Тэмцээний шалгуур юу байв?

- Маршийн тэмцээнд оролцсон цэргүүдэд 10 килограмм ачаатай, 25 километр замыг аль болох богино хугацаанд туулах даалгаврыг өгсөн. Энэ нь цэргийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн бэлтгэлийг нь сорьсон уралдаан юм.

- Нийт хэдэн улсын алба хаагчид оролцсон бэ. Манай цэрэг дээд амжилтыг тогтоосон гэсэн?

- Нью Кабул бааз дээр жил бүр уламжлал болгон зохиогддог Маршийн тэмцээнд 10 орны нийт 280 гаруй цэрэг оролцсон. Дэд ахлагч Б.Лхагважав хоёр цаг 11 секундэд 25 километр замыг 10 килограмм ачаатай туулж, тэргүүн байр эзэлж, тус уралдааны шинэ дээд амжилтыг тогтоосон юм.

- Ер нь манай энхийг сахиулагчид энэ төрлийн уралдаан тэмцээнд хэр их амжилт гаргадаг вэ? Энэ удаагийнх анхны тохиолдол уу?

- Манай цэргийн багуудын үүрэг гүйцэтгэх үндсэн зорилго маань олон улсын энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлж, НҮБ мандатад заагдсан үүргийг биелүүлэх явдал юм. Олон улсын цэргүүд байрлаж буй баазуудад зохиогдож байгаа уралдаан тэмцээнд манай цэргийн алба хаагч нар идэвхтэй оролцож, Монголын цэрэг гэсэн нэр төрийг өндөрт өргөдөг. Тэмцээн уралдаан болгонд манай цэргийн алба хаагчид ямагт тэргүүн байр эзэлж, амжилт үзүүлдэг. Ганцхан жишээ дурдахад, “DАNCON MARCH” тэмцээн нь Өмнөд Суданд мөн зохион байгуулагдсан. Тус тэмцээнд 42 орны 350 цэргийн алба хаагч оролцсон. Манайхаас нийт эмэгтэй, эрэгтэй 9 цэргийн алба хаагч оролцсон юм. Тус бүрдээ эхний тэргүүн байруудад 9 цэрэг маань шалгарсан. Энэ мэт Монгол цэргүүдийн бахдам амжилт олон. Гэвч эдгээр амжилт бүхнийг мэдээлэх нь бидний үндсэн үүрэг биш. Тиймээс олон нийтэд төдийлөн мэдээлээд байдаггүй.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.161.99) 2018 оны 04 сарын 05

21-р байрыг 2- р байр гэж тооцоё.

0  |  0
Zochin(66.181.160.41) 2018 оны 04 сарын 04

Manai zaluuchuud argagui l mundag bn shuu. Bayar hurgeye

0  |  0
боогий(27.123.214.119) 2018 оны 04 сарын 04

Дараагийн удаа 21 22 23 -р байранд ямар улс орох вэ гэсэн тэмцээн зохиомоор юм байна..Монголыг алгасаад

0  |  0
zochin(185.182.81.77) 2018 оны 04 сарын 04

mundag shuu baharhaj bna mongol tsergiin bosoo hiimori urgelj deeshee baih boltugai

0  |  0
ZOCNIN (68.145.61.75) 2018 оны 04 сарын 04

ARGAGYI L MONGOL ERS CNINGISIIN HYYHDYYD MON DOO. BAHARHAJ BNA BAYAR HYRGEY

0  |  0
БАЙАЙАӨА(119.40.99.11) 2018 оны 04 сарын 04

МАНАЙХАН ИНГЭЭД ТЭМЦЭЭНИЙ УТГА УЧИР АЛДАГДУУЛААД БАЙДЫШ ДЭ ЗҮГЭЭР. ЗҮГЭЭР Л ЁЖИЛЖ ИНЭЭГЭЭД ХАЖУУГААС НЬ ХАРААД ЗОГСОЖ БАЙ ДОО. НААД ХЭДЭН ГОМОНУУД ЧИНЬ ҮНЭХЭЭР КИНОН ДЭЭРХИ ШИГЭЭ БАЙЖ ЧАДАХГҮЙ ДООО

0  |  0
Z(49.0.135.2) 2018 оны 04 сарын 04

Mundag ymaa Mnai heden bor tsergvvs l urgusun tangaragtaa unench bha ym da Ene uls turchid gej hugiin lalruud

0  |  0
Top