Б.Хурц: Алга болсон Герман иргэний гар утас, машиныг Цогтбаатар хэрэглэж байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Герман иргэний машин, гар утсыг хэрэглэж байсан мэтээр ярьсан. Хурандаа Д.Цогтбаатар түүнийг нэр төрд халдсан хэмээн  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэр төр сэргээлгэхээр нэхэмжлэх гаргаад байгаа билээ. Тус нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн асуултад Б.Хурц хэрхэн хариулсан, Д.Цогтбаатарын тухай юу ярьсныг товчлон хүргэж байна.  

Л.М-Та Тагнуулын хурандаа Цогтбаатар гэж хүнийг таних уу?

Б.Хурц: Танилгүй яах вэ. Миний цэрэг байсан.

Л.М:Энэ хүн шоронгоос захидал бичсэн

Б.Хурц: Тийм.Надад хувь нь байдаг

Л.М: Цогтбаатар одоо хаана байдаг юм бол?

Б.Хурц: Гадуур явж байдаг гэсэн. Зайсанд гэр нь байдаг гэсэн

Л.М: Германы иргэнтэй  холбоотой хэргийн тухай яригддаг

Б.Хурц:Германы иргэн алга болсон. Цагдаа, тагнуулын байгууллагын хүмүүс оролцсон байх  магадлал өндөр хэрэг байхгүй юу. Яагаад ч юм бэ наад Цогтоо чинь алга болсон Герман хүний гар утас, унаж байсан машиныг нь хэрэглэж байсан байдаг байхгүй юу. Өөр шинэ нөхцөл байдлаар шалгах боломжууд ч байгаа. 12 сая евротой Герман  эрэгтэй Монголд орж ирээд алга болсон

Л.М:Алагддаг бил үү

Б.Хурц: Алагдаагүй ээ. Германы талаас  авах гээд хоёр гурав ирсэн бил үү яалаа.  Тэр нөхөр айлд өвчтэй хэвтэж байгаад нас барсан шиг билээ. “Шанага” Ганболд ЭЦГ-ын дарга, Би Сөрөх тагнуулын дарга байсан. Хоёр талаас шалгая гээд доошоо хүмүүстээ хариуцуулсан. Манайхаас хариуцсан хүн нь Цогтоо. Цагдаагаас намайг бас байцаасан. Дам  судлаад үзэхээр тэр хүний хэрэглэж байсан 9911-тэй гар утас, мерседес машиныг Цогтбаатар хэрэглэж байсан.

Л.М: Та яг баримт ярьж байна уу

Б.Хурц: Яг баримт ярьж байна

Л.М: Энэ нэвтрүүлгийн дараа таныг Цогтбаатар шүүхэд өгөхгүй биз

Б.Хурц: Үгүй. Яалаа гэж. Тэр өгч яах юм бэ

Л.М: Худлаа. Хүн гүтгэлээ гэж

Б.Хурц: Өгөг л дээ. Би худлаа ярьж яах юм бэ. Би дарга нь байсан хүн

“Цензургүй яриа” нэвтрүүлгээр хурандаа Д.Цогтбаатарын тухай  иймэрхүү яриа өрнөсөн байна. Хошууч генерал Б.Хурцыг нэр төрд халдсан гэж хурандаа Д.Цогбаатар шүүхэд өгчээ. Шүүх хурал ирэх сарын 2-ны өдөр болно.

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(139.5.216.22) 2018 оны 04 сарын 05

Xyrts ta yaj ingej xydlaa xvn gvtgej chaddag bnaa

0  |  0
Zochin(76.16.174.6) 2018 оны 04 сарын 05

Tsogbaatar gedeg neg No tou hun bha.tuunii ehneriin yrusaniig unshaad ih sonin setgegdel turj bj bilee

0  |  0
Top