Таван настай хүүхдийг хүчиндсэн этгээд Монголын шоронгоос оргож байсан түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Ховд аймгийн хорих ангиас гурван хоригдол оргосон хэрэг 2013 онд гарч байсан юм. Тодруулбал, Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангиас 2013 оны гуравдугаар сарын 18-нд гурван хүмүүжигч оргож байсан удаатай аж. Тухайн үед хоригдлуудыг оргоход Ховд аймаг бүхэлдээ гэрэл цахилгаангүй бүтэн өдрийг өнгөрүүлсэн байна. Хоригдлууд тог тасрахыг далимдуулж оргосон аж. Тэднийг оргосны дараагаар Ховд аймгийн нэгэн сумын малчны хотноос гурван морь, бог мал хулгайд алдагдсан байна. Улмаар аймгийн цагдаагийн хэлтсийнхэн оргосон хоригдлуудыг хулгайлсан байж болзошгүй хэмээн үзэж байжээ. Мөн Ховд аймгийн Булган суманд гарсан цагдаагийн алба хаагчийн амь насанд халдсан хэрэгт  оргосон хоригдлуудыг сэжиглэж байсан гэнэ. Гэвч тэд баригдсаныхаа дараагаар ангийнхаа хянагч болон удирдлагад “Бид цагдаагийн ажилтныг хөнөөсөн хэрэгт ямар ч холбоогүй” хэмээн мэдүүлжээ. Оргосон хоригдлуудын нэг болох  Х.Мягмаржавыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шурагийн гүүрний орчмоос баривчилж байв. Харин олдоогүй байсан Ц.Батбаяр, А.Отгонбаяр  нар өөрсдөө хорих ангидаа буцаж очжээ. Ял эдлэх хугацаа нь долоон сар дутуу байхад гурван хоригдол оргосон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан байна.

Дараах зурган дээр оргосон гурван хоригдол байгаа бөгөөд зүүн гар талд байгаа ялтан нь сэжигтнээр татагдсан байсан ба мөн залилангийн хэргээр ял эдэлж байсан бөгөөд 1985 онд төржээ. Харин дунд байгаа ялтан нь орон гэрийн хулгайгаагаар яллагдсан бөгөөд  1990 онд төрсөн байна. Баруун гар талын ялтан нь таван настай охиныг хүчиндэн ял шийтгэл авч байв. Тэд  эрүүгийн ялтай хоригдлууд байсан юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top