“Нэрийн хуудсаа Монгол-крил бичгээр бичицгээе” аяныг зохион байгуулжээ

2018 оны 04 сарын 05

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 23 дугаарт Монгол бичиг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,”Хос бичигтэн аймаг болох” зорилтыг тусгаад байна. Уг зорилтын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Монгол хэлний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хяналт тавих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сард буулгасан “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” зарилгын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нэрийн хуудсаа Монгол-крил бичгээр бичицгээе” аяныг зохион байгуулжээ.

Уг аянд Баянхонгор аймгийн бүхий л сумд, төрийн байгууллагууд хамрагдаж байна. Аян энэ сарын 1-нийг хүртэл үргэлжлэв. Аян хэрхэн хэрэгжсэн талаарх тайлан мэдээ энэ сарын 10-нд гарах юм.

Эх сурвалж: Баянхонгор аймаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top