Вэй Фэнхэ: Хятад, Орос хоёр дотно харилцаатай байгааг Америк харах ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Хятадын шинээр томилогдсон Батлан хамгаалах яамны сайд Вэй Фэнхэ энэ сарын 4-5-ны хооронд Москвад болж буй  “Олон улсын аюулгүй байдлын долдугаар бага хурал”-д оролцож байгаа юм. Хуралд оролцож байх үедээ хэлсэн мэдэгдэл нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Хятад, Орос хоёр дотно харилцаатай байгааг Америк харах ёстой. Бид сайн харилцаатай байгаа” гэжээ. Сайд Вэй Фэнхэ  нь 1954 онд Хятадын Шаньдун мужид төрсөн байна. Тэрбээр 16 настайгаасаа буюу 1970 оноос армид алба хааж эхэлжээ. Улмаар  2012 онд хурандаа генерал цол хүртсэн байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top