Р.Адьяа: Би нэр төрөө цэвэрлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Дуулианы мөрөөр цувралынхаа ээлжит дугаарыг хүргэж байна. “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин эхнэртээ гар хүрсэн хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэх мэдээлэл байгаа. Р.Адъяа эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан юм. Хэрэг явдал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болсон бөгөөд энэ талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэхүү мэдээллийг анх түүний эхнэрийн найз Т.Одгэрэл гэх бүсгүй олон нийтэд өөрийн фэйсбүүк хаягаараа мэдээлсэн юмУлмаар Р.Адъяаг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл байсанЭнэ талаар жүжигчин Р.Адъяатай утсаар холбогдож тодрууллаа.

Таныг эхнэрээ зодсон хэргээр ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл байсан. Та цагдаагийн байгууллагад очсон уу? 

- Тийм зүйл байхгүй ээ. Хэзээ ч тийм зүйл болоогүй. Огт худлаа мэдээлэл байна. Намайг цагдаагийн газраас эрэн сурвалжлаагүй. Надтай холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, үнэнийг удахгүй тогтоож өгөх биз.

Та эхнэрээ зодсон юм уу?

- Намайг гүтгэсэн Ямар ч байсан үнэнийг нь тогтоолгоно. Намайг гүтгэсэн эмэгтэйг шүүхийн байгуулгаар шалгуулж байгаа.

- Та дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

- Одоо хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаар нэр төрөө цэвэрлүүлснийхээ дараа хэвлэлд мэдээлэл өгнө.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэрэгт холбогдох хүмүүсийг ЦЕГ-т очиж байцаалт өгөхийг хүссэн байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Top