”Samsung”-ын гар утас хэт халвал тэсэрч дэлбэрэх аюултай

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 07

Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч "Samsung" компаниас гаргасан "Note 7" гар утас хэт шатамхай байдлаараа хэрэглэгчдийн гомдлыг ихээр төрүүлэх болжээ. Гэвч компанийн зүгээс "Программ хангамж, тоног төхөөрөмж, зайнд алдаа байхгүй” гэсэн тайлбарыг өгч байв. Гар утас ямар ч шалтгаангүйгээр шатаж, хэрэглэгчдэд аюул тарьж буй тул Өмнөд Солонгосын компанийн нэр хүндэд сэвтэй гэж бодож байгаа талаар BBC мэдээллээ. Ингээд утас шатах болсон шалтгааныг тогтоосон бөгөөд хэт халж, зайнд гэмтэл үүссэнээс болсон гэжээ.

Иймд Самсунг компани “Бид дизайн, зай, үйлдвэрлэлийн ажиллагаанаас болсныг шалгана. Хэрвээ үйлдвэрлэлийн алдаа байвал хариуцлагаа хүлээнэ” гэж мэдэгдсэн байна. Мөн "Samsung"-ийн ухаалаг гар утас, бизнесийн дарга Го Дон Жин хэвлэлийн бага хурлын үеэр компанийнхаа нэрийн өмнөөс уучлал гуйжээ. Одоогоор "Note 7" гар утас хэт халж, зай тэсэрч дэлбэрсэн гомдол гарсны улмаас 2,5 сая утас буцаагдаад байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xx(37.123.160.214) 2018 оны 04 сарын 09

pizdanuudaa 2 jiliin umnuh medee

0  |  0
Top