Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3333 сурагчийн хамт Тусгаар тогтнол шүлгийг уншлаа

2018 оны 04 сарын 07

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг юм. Мөн жил бүр уншиж хэвших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.

Энэ жил Тусгаар тогтнол шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын газрын зураг гарган Сүхбаатарын талбайд зогсож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт өнөөдөр уншсан юм.

Шүлэг уншиж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу.

Та бүхэнд халуун баяр хүргэе. Маш сайхан сэтгэгдэл төрж байна. “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар “Тусгаар тогтнол” шүлгийг уншдаг болсон юм байна. Намайг үүндээ урьж оролцуулсанд талархаж байна. Сурагчид та бүхнээр их бахархлаа.

Энэ үйл ажиллагааг уламжлал болгож, цаашдаа нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн сургуулийн сурагчид энэ шүлгийг уншиж байх юм байна. Та бүхний энэ саналыг би дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна.

Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд монгол хүн бүр хүч хөдөлмөрөө зориулж, эдийн засгаар баталгаажуулж байж, өнөд мөнх орших болно. Монгол хүн бүр эв саналаа нэгтгэж байж тусгаар тогтнолоо тордон, өнгөжүүлж байх болно. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бага насандаа цээжилж өссөн түм түмэн монгол хүүхдүүдийн нэг нь би билээ.

…Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ, би… хэмээх энэ шүлэг үнэхээр сайхан шүлэг.

Эх хэл, эх соёлдоо хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүддээ, багш нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Мөнх тэнгэр биднийг ивээж, тусгаар тогтнол минь бат орших болтугай.

Тусгаар тогтнол чамайг тунхаглаж бид бичнэ ээ” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн хамт олонд гардуулж өглөө.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр Тусгаар тогтнол гэж бичсэнээс гадна, шүлгийг унших 3333 хүүхдийг бэлэгдэн энэхүү тоог сийлжээ. Цом есөн дүүрэг, 21 аймгийн 1000 сургуулиар аялах юм байна.

Сурагчид Монгол Улсын газрын зургийг дүрслэн зогсож, “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж буй нь.

 

 

 

Шүлгийг татаж унших бол дарна уу. Тусгаар тогтнол

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(66.181.161.55) 2018 оны 04 сарын 08

Ene battulga gegch butehgiiee. Gol ajlaa odoo boltol oilgoogui yu hiihee ch medehgui bh bh shig bna.

0  |  0
ДАШ(59.153.114.227) 2018 оны 04 сарын 08

ИЙМ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ГЭЖ. БҮР ИЧИЖ ҮХЭХ МИНЬ. БААСАН ТЭРГҮҮТЭЙ ХЭДЭН ТЭНЭГ АВГАЙН ЯВУУРГҮЙ ҮГЭНД ОРЖ ШИВШГЭЭ ТАРЬЖ БАЙХАА БОЛИОЧЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ БУШУУХАН БОЛЬСОН ЧИНЬ ДЭЭР. ӨӨРИЙН ТОЛГОЙТОЙ ЮМ БОЛ НЭГ ЮМ БОДООЧ. ПУТИН, СИН ЖИПЕНЬ ХОЁРЫГ ХАРААЧ, ТРАМПЫГ БҮҮ ДУУРИАГААЧ.

0  |  0
Иргэн Тамжав(59.153.114.24) 2018 оны 04 сарын 08

Юуны чинь шүлэг унших вэ, авилгачдыг, офтшааруудыг уйлуулаач, Элбэгдорж шиг бас нэг гишгируулсан дурак уу гүү юү

0  |  0
Mongol(203.91.117.8) 2018 оны 04 сарын 07

Hulee huzuugui eriig bodbol yum hiinee

0  |  0
Зочин(66.181.178.198) 2018 оны 04 сарын 07

Ядаж монгол дээлээ өмсчихгүй дээ.Хүүхдүүдээсээ дор нэг костюм өмсчихсөн тусгаар тогтнол уншаад яахав дээ.

0  |  0
gan(182.160.35.163) 2018 оны 04 сарын 07

ene odoo oor hiih ajilgui hun ym bhdaa judoch eronhiilogch zodoonch er saidtai bolood ch nemer alga daa

0  |  0
Show must go on(202.179.27.71) 2018 оны 04 сарын 07

Женко энэ насаараа аман дээрээ Монголын төлөө,ачир дээрээ Оросын төлөө зүтгэж ирсэн жүжигчин нацист.Зүгээр л Ардчилсан орнуудын жишгээр Төрийн тэргүүн гуай Монголчуудын толгойг эргүүлж байгаа хувийн мэдээллийн хэрэгсэлүүд (С-1 ТВ-с эхлээд) Төр, улс төрийг хутган хор гүйлгэж байгаа улс төрийн бүлэг (Ардчилсан холбоо компани-с эхлээд) зах зээл дээр хэт давуу байдалтай болж Монголчуудыг шулж байгаа(Женко Тур-с эхлээд) хувийн бизнесүүдээсээ салчих хэрэгтэй.

0  |  0
varane(103.229.120.66) 2018 оны 04 сарын 07

Хотын захын сургуулийн хэдэн хүүхэдтэй цуг байсан бол . . .

0  |  0
zaluu(64.119.21.232) 2018 оны 04 сарын 07

End tend xydlaa xelberdceer xeden jiliig awax ni de..

0  |  0
Top