ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр, бэлдсэн багшийг 500,000 төгрөгөөр тус тус урамшуулах захирамжийг гаргажээ. Уг захирамж нь энэ хаврын ЭЕШ-аас эхлэн мөрдөгдөж эхлэх юм байна. Энэ нь багшийг чадавхжуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

2017 оны ЭЕШ-аар  аймгуудаас Өвөрхангай аймгийн  сурагчид  хамгийн өндөр оноо авч  21 аймгийг тэргүүлсэн юм. Тус аймгаас  4472 сурагч шалгуулсан бөгөөд тэдний  авсан онооны дундаж, улсын дундаж 500-аас дээгүүр  528.1 байсан. Харин сурагчид нь  дундаас доогуур оноо авсан аймгуудын тоонд  Ховд,  Дундговь, Увс, Төв,  Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Хэнтий, Баян-Өлгий аймгууд оржээ.

 

Д.Түвшин 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 103.242.45.50 ]      |     4-р сарын 09 -нд, 03:44 минутанд

Ene jurmiig Dornodod 2015 onoos heregjuulj ehelsen shd. Huuhed bagsh nar uram avdag yum

Go to top of page