Америкийн эрдэмтэд харь гаригийнхан дэлхийд ирдэг зорилгыг олж мэджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

Эх дэлхий дээр харь гаригийнхан эртнээс нааш “зочилж” ирсэн гэсэн домог шиг таамаглал бий болсоор уджээ. Гэхдээ ер бусын “зочид” юу зооглодог нь сонин. Америкийн эрдэмтэд харь гаригийнхан юугаар хүнсээ хийдгийг олж мэджээ. Мэдээж, тэд жирийн хүний хэрэглэдэг хүнсийг хүртдэггүй. Харин хүнийг үхэлд хүргэж болох сансрын цацраг туяагаар хооллодог байна. “Daily Mail” сонинд бичсэнээр Сиэтл хотын сансрын “Блю Марбл” дээд сургуулийн астрофизикч Димитр Атри, харь гаригийнхан цацраг идэвхит элементээр хооллодог гэж үзжээ. Тэрээр газрын гүнд 2.8 км-т орших desulforudis audaxviator савханцар нянг нарийн судалсан байна. Үүний дүнд уг нян гэрэл, нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн аль алинаас нь шим тэжээл авдаггүй болохыг тогтоожээ. Мөн энэ нь цацраг идэвхит уран, торий, кали зэрэг элементээс авдаг эрчим хүчээр амьдардаг, маш эртний, дор хаяж 2.7 тэрбум жилийн настай нян байж болзошгүй байна. Энэхүү нянг 2002 онд ӨАБНУ-ын алт олборлодог уурхайн гүнээс анх олжээ. Тэгэхэд эрдэмтэд уг нянг сансраас Эх дэлхийд ирсэн, ионжуулсан цацраг туяаны ачаар тэсч үлдсэн “гийчин” гэж үзсэн байна. Тэдгээрийн бичил организмыг уулын чулуулгийн цацраг идэвхит элементүүд тэтгэдэг аж. Эрдэмтэд сансарт ийм нян амьдрах боломжтой эсэхийг судалсны эцэст сансрын туяа нь өөрөө ионжуулсан цацраг туяаны эх ундарга болж байж магадгүй юм гэж үзжээ. Ийм туяа нь том хэмжээний оддын дэлбэрэлтийн дараа үүсдэг байна. Димитр Атригийн үзэж байгаагаар, цацраг туяагаар хооллодог харь гаригийнхан нь дэлхийн гадаргуу дээр хүрэх боломжтой тийм туяаны хүчээр тодорхой орон зайд  амьдарч чадах юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.160.72) 2024 оны 02 сарын 06

Tegeed ymar zorilgoor irdegii?

1  |  0
Ган(112.72.14.95) 2018 оны 04 сарын 09

Утаагаар хооллодогбол нийслэлдээ урих юмсан

0  |  0
1(202.131.246.180) 2018 оны 04 сарын 09

тэгээд ямар зорилгоор ирдэг юм бэ

0  |  0
зочин(202.131.246.180) 2018 оны 04 сарын 09

шаал утопи юм хийхиймаа а-чууд

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 09

amerikiin erdemted gejdee dandaa l hudlaa medee hiij mongo oloh arga ni

0  |  0
ККК(202.21.100.211) 2018 оны 04 сарын 09

УТААНБААТАРЫН ИРГЭД УДАХГҮЙ ХАРЬ ГАРГИЙНХАН ШИГ САНСАРТ АЯЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА

0  |  0
Top