Д.Гантулгыг түдгэлзүүлэх асуудлыг шийдэхийн тулд ЗГ-т санал хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

УИХ-ын гишүүн Д.Гантулга түдгэлзэх өргөдлөө өнгөрсөн тавдахь өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүний дагуу  УИХ-дахь МАН-ын бүлэг   шуурхай хуралдаан зарлаж Д.Гантулга гишүүнийг  УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг  хэлэлцсэн ч тодорхой  шийдэлд хүрэлгүй улмаар Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлсэн. Гэвч мөн л хуулийн мухардалд орлоо гэдэг тайлбарыг   Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж өгсөн юм.

Учир нь ҮХЦ Улсын их хурлын тухай хуулийн 6.9.1 дүгээрт заалтыг хүчингүй болгосон нь  асуудлыг ийн сунжруулахад хүргэжээ.  Тус заалт нь "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй болжээ.

Тиймээс  УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тэрбээр тус  хуулийн төсөлд санал авах хүсэлтдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 26.1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 7.7.1.3, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5.5.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Засгийн газрын санал, дүгнэлтийг авахаар хүргүүлж байна” гэжээ.

 

 

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Emee(64.119.25.83) 2018 оны 04 сарын 12

Eooe ed narin helj arij baigaag.oorsdiigoo neg l tengeriin amitan shig bodtson yumuu durgui zevuu hodolgood bh yum

0  |  0
санаа зовогч(59.153.112.55) 2018 оны 04 сарын 10

хууль гэж ямар бантан зуурдагаа мэдэж авч дээ. Гантулгын асуудлаар Батзандангийн хэлээд байгаа гаргалгаа зөв юм биш үү. Халдашгүй дархан эрх гэдэг нь гэмт хэргээс бусад нөхцөлд үйлчлэх ёстой гэдэг шүү.

0  |  0
zocin(66.181.161.51) 2018 оны 04 сарын 10

Лүндээ гуай таны хийсэн болон та нарын хийсэн хууль биздээ?хол явбал хүн гаргахгүй.хоёр хоновол өөрөө гаргахгүй ийм хууль хийдэг юм байна шүү дээ.өөрсдөө хууль хийчээд 2хоноод ч тайлбарлан хэрэгдэж чаддаггүй .хүн ч хэрэглэж болдоггүй одоо яах вэ??!!та нар танай нам огцроход болно биздээ

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 10

naad baliar gantulgaa hurdan shiideechee,,,mongol ulsad hiih ajil ih baihad archaagui umnuud ene neg umtai hichneen sar jil ajilladag um be ???!!!

0  |  0
Иргэн(112.72.14.4) 2018 оны 04 сарын 10

Лүндэнгүүд чааваас . Хамтарч ном нэртээ хуулан бичлэг хиидэг 2 одоо болио. Монгол төрд насаараа лүндээжанцан нямдорж нар байлаа . Хуулиа харчих . Бөгс боовны асуудлыг хурдан шиидээч . Хууль төриин нэр юу болгоод байгаагаа хараач.завхарсан заваан бусармаг болгоныг цэвэрлэхиин оронд төриин цаашилбал намынхаа нэрииг баастаж байна шүү

0  |  0
зочин(202.179.26.82) 2018 оны 04 сарын 10

МАН Бүлгийнхэн Гэмт хэрэгтэн Гишүүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй Бие биенлүүгээ чулуудалцаад ёстой Хөгийн юм болж байна дөө, Нээг их Худлаа Хуулиндаа захирагддаг Нөхдүүд, Хууль тайлбарлаад л, МАН-ынхаа больж үзэцгээ, Иргэд олон түмэнийхээ Шившиг болж байна дөө

0  |  0
Top