Дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.

Хуваарийг уншигч танд дараах байдлаар хүргэж байна.


 

4-р сарын 14-нд 12 цагаас: Нийтийн монгол, шандастан болон өсвөр бөхийн хаврын улирлын барилдаан

4-р сарын 15-нд 14 цагаас: "Сонгинохайрханы хишиг" Улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан

4-р сарын 21-нд 14 цагаас: Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

4-р сарын 22-нд 14 цагаас: Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан

4-р сарын 28-нд: Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

4-р сарын 29-нд: Монгол улсын гарьд цолны хүндэтгэлд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

 

Д.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top