Монгол охид NBA-гийн талбайд шоугаа толилуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

NBA-гийн талбайд Монголын уран нугаралтын охид өөрсдийн шоу тоглолтоо үзүүлж олныг гайхшруулжээ.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны цуврал тэмцээний үеэр, “Голден стэйт Уарриос” болон “Нью Орлеанс Пеликанс” багуудын тоглолтын завсарлагаанаар манай уран нугараач охид үзүүлбэрээ толилуулсан байна.


Ингэснээр тэд NBA-гийн талбайд уран нугаралтын үзүүлбэр үзүүлсэн Монголын анхны уран бүтээлчид боллоо. Монголчуудын үнэт зүйл болсон уран нугаралтын гайхамшгийг дэлхийд таниулж яваа чадварлаг охиддоо баяр хүргэж, амжилт хүсье.

 

Д.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top