Д.Ганзориг ”Хангүгт хийсэн тэмдэглэл”

2018 оны 04 сарын 10

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Д.Ганзоригийн "ХАНГҮГТ  ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ" шүлгийг сонордуулъя.

ХАНГҮГТ  ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ 

Харь газар ирээд зүтгэж буй залуусыг харлаа

Хайртай үрээ санаад уйлж  буй эмэгтэйг үзлээ

Хөлсийг дуслаар бус шанагаар урсдагийг мэдэрлээ

Хөдөлмөрийг сараар бус цагаар хэмждэгийг ойлголоо

 

Харх шиг хүүхнүүд тогос шиг үнэд ордгийг харлаа

Хангүг залууст харин талх шиг зарагдахыг үзлээ

Харийн бэр болоод даналзах авгайг бас харлаа

Хагацал зовлон тохиосон ч харих эрхгүй нэгэнтээ ч таарлаа

 

Хальт мулт харааж бас хараалгаж сурлаа

Хаашаа явахаа мэдэхгүй хээр хонож ч үзлээ

Хайрыг зүрхээр бус мөнгөөр хэмжихийг харлаа

Хамаг бүхнээ алдаад шаналж буйтай ч таарлаа

 

Инээсэн бүхэн нөхөр байдаггүйг мэдэрлээ

Ижилссэн болгон амьдрал болдоггүйг  үзлээ /Д.Ганзориг/

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2018 оны 04 сарын 10

chi l tegj yavsiin bgaa biz

0  |  0
Top