УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцыг хууль бусаар өмчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

 Хан-Уул дүүргийн шүүхээс Пүрэвбаатарын талд орон сууцыг шийдвэрлэсэн нь

Нэгэн үе Орос-Монголын  Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын  даргаар 1.9 жил ажилласан Л.Пүрэвбаатар  1.4 тэрбум төгрөгийн үнэтэй  орон сууцыг тус нийгэмлэгтэй өмчлөлийн хувьд булаацалдаад байсан юм. Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн хуралдааныг шүүгч Х ахалсан бөгөөд Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гарчээ. Түүнийг 1.4 тэрбум төгрөгийн  үнэтэй орон сууцны өмчлөгч гэснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Ингээд нэхэмжлэгч буюу “Улаанбаатар төмөр зам”-аас нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах  журмаар гомдол гаргажээ. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн танхимд боллоо. Хариуцагчаар Л.Пүрэвбаатарын талаас  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч,УБТЗ-аас мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцсон юм.

Төрийн өмчийн дарга асан Н.Цогтбаатар хууль бусаар Л.Пүрэвбаатартай гэрээ байгуулсан уу?

Давж заалдах шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талын гомдолд ийм зүйл дурдагдсан. Уг нь Улаанбаатар төмөр замын даргыг Ерөнхий хорооноос нь томилж гэрээ, контракт байгуулдаг. Гэхдээ Ерөнхий хорооны хурлаас Л.Пүрэвбаатарыг “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилсон шийдвэртэй маргаагүй гэдгийг тодорхойлсон. 2014 оны 12 дугаар сарын12-ны өдөр эл үйл явдал болжээ. Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цогтбаатар, УБТЗ-ын даргаар томилогдсон Л.Пүрэвбаатартай Контрактын гэрээ байгуулсан. УБТЗ Н.Цогтбаатарт тийм эрх байгаагүй гэж үзэв.

Энэ гэрээний зарим заалт  яваандаа 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцны маргаан болж хувирчээ. Уг гэрээний 5.7 дугаар зүйлд зааснаар “УБТЗ” нийгэмлэг нь “Нийгэмлэгийн хөрөнгөөр зах зээлийн тухайн үеийн ханшаар Замын даргын өмчлөлд хувийн орон сууц худалдан авах” үүрэг хүлээжээ. “УБТЗ” нийгэмлэгийн удирдлагыг  талаар  тус нийгэмлэгийн дүрмийн наймдугаар зүйлд “Нийгэмлэгийн удирдах байгууллага нь Хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурал. Ерөнхий хороо, Замын даргаар ахлуулсан Хэрэг эрхлэх газар” гэсэн бүтэцтэй байхаар заажээ. Ингэснээр УБТЗ-ын бүрэн төлөөлөх эрхгүй этгээд буюу Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Н.Цогтбаатар Контрактын гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 68.1 дэх хэсэгт заасан”Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийсэн”, Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанчлан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй”  хүчин бус  гэрээ гэж нэхэмжлэгч тал үзсэн байна.

Дарга болоод 26 хоногийн дараа орон сууцтай болох боломж бүрдүүлсэн нь

Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын даргаар томилогдоод удаагүй байхад үнэтэй орон сууц, нийгэмлэгийн мөнгөөр өөртөө хувцас худалдаж авсан тухай хэвлэлээр шуугьж байсан удаатай. Нэгэнт Контрактын гэрээ байгуулсан учраас эрх нь нээгдсэн. Ингээд шинэ албан тушаалд очсон Л.Пүрэвбаатар дарга болоод 26 хоногийн дараа 2015 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр  захиалагч УБТЗ-ыг төлөөлж, “Өнөр девелопмнт” компанитай 370 м.кв хувийн орон сууцаа бариулахаар гэрээлжээ.

Орон сууцны өртөг 1 тэрбум 484250000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Захиалга өгснөөс найм хоногийн дараа буюу 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр  гэрээнд тусгасан төлбөрийг “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 100 хувь төлсөн байна. Боломж бүрдэж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41-05 тоотод байрлах 370 м.кв орон  сууц түүнийх байх боломжийн эхлэл тавигджээ.

Контрактын гэрээндээ засвар оруулсан уу?

Л.Пүрэвбаатар УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа 2015 оны долдугаар сарын 31-ний өдөр УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос зөвшөөрөл олгосны дагуу  Контрактын гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч тал энэ гэрээг өмнөх гэрээгээ хуулбарласан зарим заалтад нь засвар оруулсан гэж үзсэн байна. Энэ гэрээнд оруулсан 5.9 дэх заалтыг  нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр биш гэлээ. Учир нь, Контрактын гэрээний 5.9 дэх заалтад “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд УБТЗ-ын даргыг албан орон байр эсвэл амьдрах тохилог бие даасан  албаны орон сууцаар хангана” гэсний хойноос залгуулан “Контрактын хугацаа  дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэсэн өгүүлбэрийг нэмээд оруулчихжээ.  

1.4 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц уу,  хаус уу?

Уг барилгын нэр нэршил байсан маргаантай. Тансаг зэрэглэлийн орон сууц уу, хаус юм уу гэсэн асуулт гарч ирнэ. 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй гэхээр хаус ч юм шиг. Л.Пүрэвбаатар гэрээндээ бол “Орон сууц” гэсэн даруухан нэрээр оруулжээ.

Нэхэмжлэгч талын гомдолд “,,,,Хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн заалтыг энэхүү гэрээнд тусгаж баталгаажуулах, нэр томьёо үг үсгийн хувьд  “Коттеж, орон сууц” гэх мэтээр төөрөгдүүлж оруулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх боломжийг бий болгожээ” гэсэн байна. Анх 2014 оны Контрактын гэрээндээ амины орон  сууц,  коттеж гэж оруулсан. Ингээд коттеж худалдан авч эзэмшиж, ашиглаж байгаад 2015 оны долдугаар сарын 31-ний өдрийн Контрактын гэрээндээ “орон сууц” гэсэн үгээр сольж оруулжээ.

Контрактын гэрээ хугацаанаасаа өмнө дууссан

Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын даргаар Л.Пүрэвбаатар  жил гаруйн хугацаанд ажилласан байна. 2016 оны аравдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр албан тушаалаа өгч, Контрактын гэрээ цуцлагджээ. Л.Пүрэвбаатарыг 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцыг хувийн  эзэмшилдээ авах боломжгүй гэдгээ УБТЗ-ын зүгээс хэрхэн тайлбарлав. Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “Түүний Контрактын гэрээ хугацаанаасаа өмнө дууссан. УБТЗ-ын даргын бүрэн эрх гурван жил байх ёстой. Мөн түүнийг Замын даргаар ажиллаж байхад төмөр замчдын цалин саатах, ачаа, тээврийн эргэлт 1100-2000 тонноор тасарсан” зэрэг алдаа зөрчлүүд гарсан. Энэ бүхэн нь түүнийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйг  илтгэнэ. Тиймээс 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцыг өмчлөх боломжгүй гэж үзэж байгаагаа хэлж байлаа.

Шүүх  шийдвэрээ гаргав

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан цаг гаруй хуралдаж, шүүгч нар 20 гаруй минутын хугацаанд зөвлөлдөж шийдвэрээ гаргасан.

Шүүх  хуралдаан энэ мэтээр үргэлжилж шүүгч нар шийдвэрээ танилцууллаа. Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхээс Л.Пүрэвбаатарын  өмчлөлд байлгах, авах хүсэлт бүхий 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууцны өмчлөгч нь  УБТЗ гэсэн шийдвэрийг танилцууллаа.   Нийслэлийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг  хариуцагч, нэхэмжлэгч талууд үл зөвшөөрвөл магадлал гарсны дараа хуулийн хугацаанд Улсын дээд  шүүхэд хандам боломжтой юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eeeee(103.57.92.152) 2018 оны 04 сарын 11

taarsan yum aa yun shunaltai yum be dee ger orongyi bsan yum u ekhner n gej hachin galzuu huuhen bdag

0  |  0
сочин(66.181.161.111) 2018 оны 04 сарын 11

ТЗУдирдах газар ажилладаг захын ажилтан олон орон сууцтай хүүхдийнхээ нэр дээр авч түрээсэлдэг баячууд байдагюм байна лээ.энэ ТЗ ханыг шалгавал их юм гарна шүү

0  |  0
Зочин (103.57.93.159) 2018 оны 04 сарын 11

Одоо МАН АН ын үед уралдаж идэж уудаг болчихсон юм уу хаашаа юм.Бүүр санаа амар 1.4 тэр бумыг байгууллагаасаа гаргуулж орон сууцтай боллоо юу.Ёстой даварсан гар уу даа

0  |  0
АН(43.228.131.110) 2018 оны 04 сарын 11

МАНгарууд хуцаад байгаарай.

0  |  0
ХОВДГИЙН ГАЙ(202.9.43.43) 2018 оны 04 сарын 11

ЭНЭ АРДЧИЛСАН НАМЫНХАН ҮНЭХЭЭР ӨЛӨН ШҮҮ ИЧИХГҮЙ ГУТАЛ ХҮРТЭЛ АВАХУУЛААД ӨМСЧИХСӨН.

0  |  0
zochin(139.5.216.192) 2018 оны 04 сарын 11

IIM L KHOGIIN PIZDANUUD SHUU DEE ,

0  |  0
Top