Энэ өдөр болж байсан хамгийн сенсацитай үйл явдал

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Дөрөвдүгээр сарын 11-ний энэ өдөр Монголын түүхэнд болж байсан хамгийн сенсацитай үйл явдлыг товчхон эргэн саная. 2016 оны энэ өдөр өнөөгийн Ерөнхийлөгч, тэр үеийн УИХ Х.Баттулгын хувь эзэмшдэг хоёр компанид шалтгалт хийсэн үйл явдал нийгмийг донсолгож, ярианы сэдэв болж байжээ.

Гишүүний туслах бүсгүйн цагдаа, тусгайгийнхныг “илчилсэн” анхны жиргээнээс хойш ердөө 20 хүрэхгүй минутын дотор Хэвлэл мэдээллийнхэнтэй зэрэгцэн спортынхон, УИХ-ын гишүүд, сошиалын одууд гэхчлэн дурдаад дуусахааргүй олны танил эрхмүүд, хүмүүсээ дагуулан Баянгол зочид буудлыг бүчсэн билээ.


Уг үйл явдлын маргааш нь ЦЕГ-аас мэдээлэл хийж “Санхүүг нь шалгахаар ирээд өөдөөс хүч хэрэглэхээр нь тусгайгийнхныг дуудсан” гэдэг тайлбарыг өгч байв.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдрийн захиалгат үйл явдалд хэнийг ч уриалсангүй ... гэхдээ ирж дэмжиж санаа зовсон олон найз нөхөд та бүхэн баярлалаа” гэж жиргэж байжээ.

Энэ бүхний эцэст хэн ч "оймсоо гозолзуулаагүй" юм. Үйл явдал ингээд намжсан. Алсдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ч эерэгээр нөлөөлсөн гэж дүгнэдэг билээ.



 А.Түвшин


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.58.137.38) 2018 оны 04 сарын 12

Одоо ч идэж ууж хулгай луйвар хийгээгүй хүн өдрийн од шиг болж дээ. Яана даа

0  |  0
Mgl(172.58.139.89) 2018 оны 04 сарын 11

Jenko chinges bondiin 50hubiig luibardsan baribchilj shalgah heregtei

0  |  0
Зочин(103.11.194.106) 2018 оны 04 сарын 11

Ийм хуулийн дээр гишгэлдэг булайнуудыг гаргаж ирдэг балай ард түмэн шүү бид.

0  |  0
Top