Хүүгийнхээ оршуулганд бэлтгэж байтал амьд байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

 Канадад энэ сарын 6-нд аймшигт авто осол болж, тус улсын хоккейн өсвөрийн багийн 15 тамирчин нас баржээ. “Humboldt Broncos” багийнхнаас амьд үлдсэн 10 гаруй залуугийн биеийн байдал хүнд байгаа аж.

Албаныхан энэ сарын 8-нд нас барсан хүмүүсийн нэрийг зарлажээ. Тэдэн дунд Ксавье Лабеллын нэр байсан аж. Гэвч залуу амьд, эмнэлэгт байгаа нь тогтоогджээ. Түүнийг найз Паркер Тобинтой нь андуурсан байна. Багийнхны үсний өнгө, засалт нь ижил байснаас болж ийм эндүүрэл гарчээ. Түүнчлэн хоёр найзын бие, өндөр нь ойролцоо байсан аж. Хоёулангийнх нь эцэг эх хол амьдардаг учир цогцсыг өөр хүмүүсээр таниулсан байжээ.

Хамгийн харамсалтай нь Паркерын аав ээж хэдэн өдрийн турш хүүгээ амьд гэж бодож байжээ. Харин Ксавьегийн эцэг эх нь хүүгээ оршуулахад бэлтгэж байсан гэнэ. Канадын Эрүүл мэндийн болон Хуульзүйн яам хоёр залуугийн ар гэрээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлжээ.

Паркер Тобин (слева) и Ксавье Лабелль

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мухар(182.160.36.6) 2018 оны 12 сарын 24

Хувь заяа

0  |  0
Zochin(99.203.142.73) 2018 оны 04 сарын 12

Hairan saihan zaluus.haramsaltai yumaa.

0  |  0
varane(103.229.120.66) 2018 оны 04 сарын 12

Харин сайхан залуус. Харин сайхан залуу нас. Болохгүй юм болохгүй л байдаг. Харамсалтай. Ум маани бади хум.

0  |  0
OMG(112.72.14.213) 2018 оны 04 сарын 11

Burhan iveeg. Hairan zaluus.

0  |  0
Зочин (150.129.143.169) 2018 оны 04 сарын 11

Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна хайран хүүхдүүд.

0  |  0
Уншигч(66.181.180.200) 2018 оны 04 сарын 11

Харамсалтай юмаа хайран хүүхдүүд ум сайн амгалан болтугай

0  |  0
уншигч(202.9.40.5) 2018 оны 04 сарын 11

ямар харамсалтай юм болоо вэ. Амгалан нойрсох болтугай эдгээр хоккейчид.

0  |  0
Top