М.Даваажаргал: Аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулсандаа л сэтгэл хангалуун явдаг

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өчигдөр  эх орондоо ирлээ. Түүний аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа дөрөвдүгээр сарын 9-нд бурхны оронд заларсан.

Хакүхо аварга сэтгүүлчдэд “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байсан. Харамсалтай.” хэмээн сэтгэлээ хуваалцжээ.


Ингээд Хакүхо аваргын ярилцлагуудаас аавынхаа тухай ярьсныг онцлох эшлэл болгон хүргэж байна.  

  • Миний амжилтын замд багахан зовлон бэрхшээл байсан. Гэхдээ түүнийг аавынхтайгаа жишихэд ахадна.
  • Аавтайгаа адил хөдөлмөрийн баатар цол авах гэж байгаагаа дуулаад мэдээж баярласан л даа. Гэхдээ миний хөдөлмөр зүтгэл, урсгасан хөлсийг аавынхтайгаа харьцуулах аргагүй.
  • Аав хаана явна, би тэнд байдаг байсан. Аавыг наадмын бэлтгэлдээ гарахад нь дагаад л явдаг байлаа.
  • Хоёр жилийн өмнөөс эхлэн аавын минь бие тэнхээрхүү байх болсон. Ямартай ч аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулсандаа л сэтгэл хангалуун байгаа.

  • Би багаасаа л бөх болно гэж боддог байсан. Аавынхаа хүрч чадаагүй амжилтад хүрч, аваагүй медалийг нь авна гэж боддог байлаа. Аав минь олимпийн мөнгөн медальтай, би чөлөөт бөхөөр барилдаж олимпийн аварга болно гэж боддог, мөрөөддөг хүүхэд байлаа. Гэтэл өнөөдөр хувь заяаны эрхээр ч гэх юм уу, азтай завшаанаар ч гэх юм уу сүмод ороод явж байна. Төрөл нь өөр ч, тэмцэл гэдэг утгаараа хоёулаа л бөх. Тийм учраас би өнөөдөр мөрөөдлөө биелүүлж явна л гэж боддог.
  • Аав минь аварга болохоор тэр хүнийг багаасаа дагаж, хажууд нь өссөнийн хувьд сурсан, мэдсэн зүйл их бий.
  • Аавынхаа 44-ний жил дээр гарсан болохоор эрх талдаа. Манай аав бас аавынхаа 44-ний жил гарсан, айлын 11 хүүхдийн нэг.
  • Аав надад олон таван үг хэлдэггүй юмаа. Хааяа нэг гарцаагүй шаардлагатай гэсэн тохиолдолд л жинтэйхэн авна шүү дээ.
  • Аавын минь "15 хоногийн турш өдөр бүр үзүүр, түрүү булаалдах гэж байгаа юм шиг, тийм сэтгэл зүйгээр барилдаж бай" гэдэг үг үргэлж ташуур болдог.  
  • Хоёр зуун дамжсан аав хүү аваргууд хоёулаа хөдөлмөрийн баатар болсон дэлхийд ховор үйл явдал байх.
  • Аав, хүү, өвөө гээд гурван үеийн аваргууд байвал сайхан аа гэх мөрөөдөл байдаг. Монгол бөхөөр, сүмогоор ч аав хүү хоёр аварга манайд ч, Японд ч байхгүй юм.

Хакүхо тойргийн барилдаанаас түр чөлөө авч эх орондоо иржээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 14-нд буцах юм байна.

 

Д.Түвшин


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

moogii [ 66.181.161.75 ]      |     4-р сарын 12 -нд, 19:56 минутанд

hadam aawn irsen ehner bas irsen

Zochin [ 202.21.106.106 ]      |     4-р сарын 12 -нд, 17:07 минутанд

Davaajargaliin ehner n hadam aavtaigaa, hadamuud n hudtaigaa salah yos hiih gej irdeggui um baihdaa ? Sonin l um

Hariult [ 103.26.194.221 ] 4-р сарын 14 -нд, 16:15 минутанд

Irsen bsanshtee bugdeere

иргэн [ 27.123.214.121 ]      |     4-р сарын 12 -нд, 13:58 минутанд

Гүн эмгэнэл илэрхийлье

Зочин [ 103.26.195.116 ]      |     4-р сарын 12 -нд, 10:15 минутанд

Сумо ч аргагүй л хатуу спорт юмаа аргагүй дээ мэргэжлийн спорт учраас .Эндээ аавыгаа сахиад л байж байсан гэж бодлоо.Гэхдээ хакухо аав ээжийгээ хангалттай баярлуулсан даа .Хүүхдүүд өөрсдөө л ингээд сайхан явж байгаа нь бидэнд бөөн баяр байдаг даа.

Bayar [ 203.91.117.8 ]      |     4-р сарын 12 -нд, 08:51 минутанд

Emgenel ilerhiilye

Bayar [ 203.91.117.8 ]      |     4-р сарын 12 -нд, 08:51 минутанд

Emgenel ilerhiilye

Зочин [ 64.119.26.24 ]      |     4-р сарын 12 -нд, 05:36 минутанд

Сумогийн их аваргадаа гүн эмэгнэл илэрхийлье

Go to top of page