Д.Амарсайханы хувь тавиланг ”Жаст”-ын Ш.Батхүү давтах вий

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн  Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 сая гаруй доллар зээлээд эргүүлэн төлөөгүй гэгдсэн Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг цагдан хорьсон. Түүнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулах үед эрүүл мэнд нь сайнгүй тухай яригдсан. 20 гаруй жил чихрийн шижин  өвчнөөр өвдсөн. Эмчилгээ нь тасалдаж биеийн байдал нь эрс муудсан талаар мэдээллүүд гарсаар байна. Төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдож байхдаа нас барсан  тохиолдол гарч байсан.  Хоригдох хугацаандаа өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзсэн Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханы хувь тавиланг "Жаст"-ын Ш.Батхүү  давтах вий. Мөн хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнууд хоригдох үедээ өвдөж, суллагдсан гэсэн хардлага ч байдаг юм. Жастын Ш.Батхүүгийн байгуулсан компани, хөрөнгийг хэсэг бүлэг хүмүүс хүчээр булаан авсан байж болзошгүй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлж байсан удаатай.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.26.24) 2018 оны 04 сарын 13

Хамтран цусалсан луйварчангууд ганц Ш.Батхүүгээр туг тахих гээд байгаа юм уу.Яагаад бусад нь арьсаа хамгаалах гээд чимээгүй байцгаагаад байгаа юм.

0  |  0
Зочин (64.119.26.24) 2018 оны 04 сарын 13

Хорихын эмнэлэг гаднаас сахарын мэргэжилийн эмч нарыг дуудаж үзүүлэх хэрэгтэй шүү дээ.

0  |  0
ЭРЛЭГ(119.40.103.11) 2018 оны 04 сарын 13

Алт амь авна аа гэж. Ард түмний мөнгийг буцааж өг өг өг

0  |  0
зочин(119.40.103.11) 2018 оны 04 сарын 13

нүгэн нүдээрэй гарна гэж энэ ардын мөнгийг буцааж өг өг өг

0  |  0
S(203.91.117.8) 2018 оны 04 сарын 12

Ami nas nii hutganii iren deer bn ene hun

0  |  0
Зочин(78.187.120.177) 2018 оны 04 сарын 12

Монголд бол бюзнесс хийж болохгүй юм байна л паа, энэ улс хөгжихгүй ээ

0  |  0
зочин (202.179.31.13) 2018 оны 04 сарын 12

хөрөнгийг нь хулгайчууд хуваагаад идчихсэн. өөрөө маш сайн тайлбарласан

0  |  0
Зочин(108.208.122.34) 2018 оны 04 сарын 12

Батхүү үхэж болохгүй олон нууц мэдэж байгаа хүн Баяр Сайханбилэг Баярцогт Миеэ Элбэгдорж нар шиг үндэслэлгүй баяжсан биш бизнес хийх гэж яваад л алдсан хүн Төрийн түшээд нь олигтой хууль чанга хахууль авилгал нь цэцэглээгүй ном дүрмээрээ байсан бол яах ч байсын Төрийг бузартуулсан луйварчид гол буруутай.

0  |  0
Иргэн(27.123.214.118) 2018 оны 04 сарын 12

сайн шалгаачээ.батхүү бас буруу байна.улсын хөрөнгийг барьцаанд тавьна гэдэг чинь байж боломгүй шүү дэ.хахуул аьсан хүнийг илрүүлж шалгаач дэ

0  |  0
Зочин (150.129.143.169) 2018 оны 04 сарын 12

Муухай улсууд юмаа. Хөрөнгийг нь аваад суллачихаач дээ. Наад хүн чинь өөртөө, гэр бүлийнхэндээ хэрэгтэй ш дээ. Ямар харгис хэрцгий, хүнлэг бус байна вэ энэ

0  |  0
Bat(64.119.27.94) 2018 оны 04 сарын 12

Uje khoroo ogchikhson blgyidee! Bykh khorongii ni deeremdeed, bykh khergee yyryyleed teged tengerlyy yavulchikhdag! Aimaar!

0  |  0
Top