М.Даваажаргал аавтайгаа Токиогийн олимп үзэх мөрөөдлөө биелүүлж чадаагүйдээ харамсч байна гэжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадам,  Сар шинийн барилдаанд тус бүр зургаан удаа түрүүлсэн  даяар дуурсагдах далай даян Дархан аварга  Жигжидийн Мөнхбат энэ сарын 9-ний өдөр бурхны оронд  заларч, Монгол түмэн нэгэн сод аваргаараа дутсан.  

Түүний отгон хүү Японы Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эх орондоо ирсэн.  Японы Мэргэжлийн сүмо бөхийн тойргийн барилдаанууд ид үргэлжилж байгаа бөгөөд Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал тойргийн барилдаануудаас түр чөлөө авч  ирсэн байна. М.Даваажаргал  2020 онд болох Японы Токиогийн зуны Олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байсан. Токиогийн олимпийг аавтайгаа хамт үзнэ гэж бодож явсан” тухайгаа ярьжээ.    

А Дэлхийн аварга, Олимпийн наадмын анхны медальтан

Монгол хүн Олимпийн наадмаас анхны медаль хүртсэн 50 жилийн ой энэ онд тохиож буй. “Мехико-1968” зуны олимпийн наадмаас Ж.Мөнхбат чөлөөт бөхөөр анхны  мөнгөн медаль хүртэж байсан.

Ингэхдээ нэг ч ялагдалгүй байсан гэлцдэг.  1967 онд Ж.Мөнхбат Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан мөн л монголчуудын анхны медаль байжээ. Ж.Мөнхбат аваргын нэрэмжит нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч гуравдугаар сард Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан юм.

Дархан аваргыг Алтан-Өлгийд нутаглуулах бололтой

Монгол төдийгүй дэлхийд нэр дуурсгаж явсан дархан аварга Ж.Мөнхбат агсантай маргааш салах ёс гүйцэтгэх ажээ. Түүнийг Алтан-Өлгийд нутаглуулах бололтой. Алтан-Өлгийд улстөр нийгмийн зүтгэлтнүүд, Ардын цолтон, гавьяатууд, Монголын түүхэнд нэрээ дуурсгаж явсан алдартнууд үүрд нойрсож байдаг. Өчигдөр буюу энэ сарын 11-нд Алтан-Өлгийд олон хүн цугларч, лам хуврагууд ном уншсан үйл явдал болсныг ойр орчмын оршин суугч, иргэд Ж.Мөнхбат агсны газрыг авсан хэмээн таамаглажээ.

Хакухо энэ сарын 14-нд буцна

Аавыгаа нутаглуулах, буяны ажилд нь оролцохоор ирсэн Хакүхо М.Даваажаргал Японы сүмогийн тойргийн барилдаануудаас түр чөлөө авсан. Японы сүмо бөхийн дэг жаяг хэзээнээсээ нааш хатуу, чанга гэдгээрээ алдартай. Их аваргад Хакүход олон хоногийн чөлөө өгөөгүй бололтой. Тэрбээр, аавынхаа буяны ажилд оролцоод энэ сарын 14-ний өдөр арлын Япон орныг зорино гэсэн мэдээлэл бий.  

Өчигдөр Ж.Мөнхбат агсанд зориулан түүний төрөлх нутаг Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “Эх нутгийн иргэд” ТББ, “Говь-хангай буйдан” компани

Данцагдоржчойлон хийд, Дашчойнхорлон хийдээс 1080 зул өргөжээ. Дүнчүүр маань хөгжөөж, ерөөл өргөн, буян хишгийн даллага авахуулсан арга хэмжээнд 1400 гаруй иргэн оролцжээ

А.Эрдэнэ

www.zinda.amn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

Зочид [ 124.60.232.232 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 13:03 минутанд

Төв аймгийн Засаг дарга болон бусад холбогдох байгууллага буяны ажилд оролцож тусалж дэмжээрэй.

Зочин [ 103.57.92.82 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 09:09 минутанд

УМ сайн амгалан болтугай ум мани бадми хум

Зочин [ 103.57.92.82 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 09:09 минутанд

УМ сайн амгалан болтугай ум мани бадми хум

түшээт хан [ 43.228.128.195 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 05:39 минутанд

Халхын сайхан аварга монгол бөхийн дээдийн дээд нь байсан даа Цаашид байсаар ч байх болно Гүдэс шулуухан зантай шунал атаа хорсолгүй эгэлгүй Их аваргаа бид мартахгүй ээ Та дээд тэнгэрийн орноо амар хутгийг олж эх сайхан монголдоо эргэн төрөөрэй

Odko [ 66.181.161.52 ] 2018 оны 4-р сарын 13 -нд, 06:11 минутанд

Tiim shuu um sain amgalan noltugai

Буянтай [ 112.72.14.42 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 05:06 минутанд

Ямар буянтай хүн бж вэ ийм олон хүн цуглаж маань хөгжөөж бдг. Баянмөнх аваргыг бодвол жинхэнэ эр хүн жинхэнэ аварга бсан гэлцдэг дээ хүмүүс. Тэрээр баянмөнх шиг атаархуу зангүй гүндүүгүй шулуун шударга, хорлол баыхгүй хэл ам хэрүүл хийж явдаггүй азтай сайхан эр хүн байж.

Lam [ 202.21.117.34 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 04:56 минутанд

Teneg lam heden tug hiihnidee awargiin buynaar...dunchvvr ch gehshig yaaltai bileedee ene laam nariig

Долгор [ 66.181.160.75 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 04:14 минутанд

сайн аавын хүүгээс гадна монголын хүү шүү чамд гүн эмгэнэл илэрхийлье

зочин [ 66.181.160.75 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 04:13 минутанд

сайн аавын сайн хүү чи аавыгаа баярлуулж чадсан шүү чамд болон танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийльеУМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

Go to top of page