Завхан аймагт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Завхан аймагт  их хэмжээний цас орсны улмаас авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах захирамжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гаргажээ.

4 дүгээр сарын 11-ний шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурснаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагдсан байна. Тиймээс Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байгаа юм байна.

 

А.Уян

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top